Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонгон шалгаруулалтын урилга

Сонгон шалгаруулалтын нэр: “МҮОНРТ-ийн 50 жилийн ойн хүрээнд бэлэг, дурсгалын зүйл нийлүүлэх сонгон шалгаруулалт”

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонгон шалгаруулалтын урилга
Сонгон шалгаруулалтын урилга. Зураг: МҮОНРТ

Сонгон шалгаруулалтын нэр: “МҮОНРТ-ийн 50 жилийн ойн хүрээнд бэлэг, дурсгалын зүйл нийлүүлэх сонгон шалгаруулалт”

Сонгон шалгаруулалтын дугаар: № 16

МҮОНРТ-ийн 50 жилийн ойн хүрээнд

  1. Цүнх-600 ширхэг / 50-н жилийн ойн лого бүхий, Үндсэн материалын талаарх мэдээллийг оруулах/

  2. Энгэрийн тэмдэг -2000 ширхэг /1000 ширхэг нь 50 жилийн ойн лого бүхий, 1000 ширхэг нь MNB лого бүхий/

  3. Бал-1500 ширхэг / MNB лого бүхий/

  4. Дэвтэр -1500 ширхэг / MNB лого бүхий/

  5. Гар утасны цэнэг хуримтлуулагч /Power bank/-1500 ширхэг / MNB лого бүхий/

  6. Бугуйн цаг -600 ширхэг / 50-н жилийн ойн лого бүхий /

  7. Түлхүүрийн оосор-1500 ширхэг / MNB лого бүхий/

  8. Нэрийн хуудасны сав -1500 ширхэг / MNB лого бүхий/

зэрэг бэлэг, дурсгалын зүйлс нийлүүлэх байгууллага, аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулалт зарлаж байгаа тул оролцох аж ахуйн нэгж, албан байгууллагыг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.

Эрх бүхий этгээд нь сонгон шалгаруулалтын материалд дараах зүйлсийг заавал тусгасан байна. Үүнд:

  • Компани, аж ахуйн нэгжийн танилцуулга, туршлага

  • Компани, аж ахуйн нэгж нь энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх улсын бүртгэлийн гэрчилгээтэй байх /нотариатаар баталгаажуулсан/

  • Үнийн санал ирүүлэх /НӨАТ, гаалийн болон бусад бүх зардал шингэсэн/

МҮОНРТ-ээс зөвхөн тухайн сонгон шалгаруулалтад шалгарсан ААН, иргэн, хуулийн этгээдэд эргэн хариу мэдэгдэнэ.

Холбогдох материалаа битүүмжлэн 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 17 цаг 00 минутаас өмнө доорхи хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: Баянгол дүүрэг Хувьсгалын зам-3

МҮОНРТ-ийн байр 2 давхар нягтлан бодогчдын өрөө,

үйлчилгээний менежер Т.Бурмаа Утас: 88088407

Хуваалцах