Сонгон шалгаруулалтын урилга
МҮОНРТ-ийн хуучин төв болон шинэ төвийн барилгыг холбосон хонгил, Монголын мэдээ сувгийн байрлах барилгын урд хэсгийн 1 дүгээр давхраас 3 дугаар давхар
Мэдээллийн алба

Сонгон шалгаруулалтын урилга: МҮОНРТ-ийн хуучин төв болон шинэ төвийн барилгыг холбосон хонгил, Монголын мэдээ сувгийн байрлах барилгын урд хэсгийн 1 дүгээр давхраас 3 дугаар давхар хүртэлх шатны хонгил болон хуучин төвийн 1 дүгээр давхарын хонгилын засварын ажлыг хийж гүйцэтгэх гүйцэтгэгчийг харьцуулалтын аргаар сонгон шалгаруулахад үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.
Сонгон шалгаруулалтын дугаар: №2020.А/13
Тавигдах шаардлага
- Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ /нотариатаар баталгаажуулсан/
- Барилгын тусгай зөвшөөрөл /нотариатаар баталгаажуулсан/
- Үнийн санал
- Ижил төстэй ажил гүйцэтгэж байсан гэрээний хуулбар, гүйцэтгэл
- Ажил гүйцэтгэх график хугацаа
Ажлын даалгавар:
1. МҮОНРТ-ийн хуучин төв болон шинэ төвийн барилгыг холбосон хонгил – 61.7м2 /интериорын шийдэлтэй байх/
2. Шатны хонгил 1 –ээс 3 дугаар давхар хүртэл – 43.5м2
3. Хуучин төвийн 1 дүгээр давхарын хонгил – 53.8м2
4. Обьекттэй ирж танилцаж болно.
Та бүхэн холбогдох материалаа 2020 оны 02-р сарын 28-ны өдрийн 12 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.
Хаяг: Улаанбаатар хот, БГД, 11 дүгээр хороо Хувьсгалын зам -3
МҮОНРТ-ийн байр. Санхүүгийн алба.
Утас: 70117004-2206 88684643 99168684


















