Сонгон шалгаруулалтын урилга
Сонгон шалгаруулалтын урилга: МҮОНРТ-ийн шинэ төвийн байрны 2 дугаар /санхүүгийн/ шатны хонгилын 1-5 давхарын засварын ажлыг хийж гүйцэтгэх гүйцэтгэгчийг харьцуулалтын аргаар сонгон шалгаруулахад үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.
Мэдээллийн алба

Сонгон шалгаруулалтын урилга: МҮОНРТ-ийн шинэ төвийн байрны 2 дугаар /санхүүгийн/ шатны хонгилын 1-5 давхарын засварын ажлыг хийж гүйцэтгэх гүйцэтгэгчийг харьцуулалтын аргаар сонгон шалгаруулахад үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.
Сонгон шалгаруулалтын дугаар: №2020.А/12
Тавигдах шаардлага
- Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ / нотариатаар баталгаажуулсан/
- Барилгын тусгай зөвшөөрөл / нотариатаар баталгаажуулсан/
- Үнийн санал
- Ижил төстэй ажил гүйцэтгэж байсан гэрээний хуулбар, гүйцэтгэл
- Ажил гүйцэтгэх график хугацаа
Ажлын даалгавар
1. Хана таазны хуучин шохой хусаж цэвэрлэх -468 м2
2. Хана таазны замаск , замаскаар тэгшилгээ хийх, эмульс хийх -468 м2
3. Шатны төмөр хашлага грунт түрхэх, будах -264 м2
4. Шатны гишгүүрийн хэсгийн хуучин хулдаасыг будах-293м2
5. Шатны нүүр, хажуу хэсгийг будах-162 м2
6. Шатны хонгилын хэсэгт байрлах халаах хэрэгслүүдийн тоос шороог угааж грунт түрхэж будах-108 м2
7. Цонхны амалгаа замаска будаг хийх -112 м2
8. Шатны бариул хаалга зүлгэж будах-42 м2
9. Обьекттэй ирж танилцаж болно.
Та бүхэн холбогдох материалаа 2020 оны 03-р сарын 04-ны өдрийн 12 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.
Хаяг: Улаанбаатар хот, БГД, 11 дүгээр хороо Хувьсгалын зам -3
МҮОНРТ-ийн байр. Санхүүгийн алба.
Утас: 70117004-2206 88684643 99168684


















