Сонгон шалгаруулалтын зар
Нэр: Хөндлөнгийн Аудитын үйлчилгээ үзүүлэх байгууллага, аж ахуй нэгжийг сонгон шалгаруулах тухай
Мэдээллийн алба

Нэр: Хөндлөнгийн Аудитын үйлчилгээ үзүүлэх байгууллага, аж ахуй нэгжийг сонгон шалгаруулах тухай
“Олон нийтийн радио, телевизийн тухай хууль”-ийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-т заасны дагуу Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз (МҮОНРТ)-ийн 2016 оны санхүүгийн тайлан, санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд аудит хийх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна. Сонирхсон байгууллага, аж ахуй нэгжүүд дараах материалуудыг бүрдүүлж, 2016 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 17.00 цагаас өмнө МҮОНРТ-ийн байр, Үндэсний зөвлөлийн ажлын албанд битүүмжлэн ирүүлнэ үү.
Үүнд:
1.Байгууллагын танилцуулга /Томоохон аж ахуйн нэгжүүдэд хийж байсан аудитын ажлын туршлагыг заавал оруулсан байна. /
2.Аудитын хөтөлбөр /Хэдэн хүний бүрэлдэхүүнтэйгээр ямар ажлуудыг хийж гүйцэтгэх талаарх ерөнхий төлөвлөгөө. /
3.Ажилчдын анкет болон НДД-ийн хуулбарууд
4.Үнийн санал
МҮОНРТ 2017 оныг "Сайн засаглал"-ыг дэмжих жил болгон зарлахтай холбогдуулан ажил хэрэгч, мэргэжлийн, туршлагатай, санаачлагатай, хариуцлагатай ажилладаг байгууллага, аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулалтанд урьж байна.
Холбогдох мэдээллийг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн ажлын албаны 11-364719 утаснаас лавлана уу.
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл


















