Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Сонгууль 2021: 14 цагийн байдлаар сонгуулийн ирц 21.84 хувьтай байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт өнөөдөр орон даяар үргэлжилж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Сонгууль 2021: 14 цагийн байдлаар сонгуулийн ирц 21.84 хувьтай байна
Сонгууль 2021: 14 цагийн байдлаар сонгуулийн ирц 21.84 хувьтай байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт өнөөдөр орон даяар үргэлжилж байна. Энэ удаагийн сонгуулийн санал хураалтад оролцох сонгогчдын нэрсийн жагсаалтад 2 041 044 сонгогч бүртгэгдсэнээс 14:00 цагийн байдлаар 441 696 /21.84 хувь/ хүн саналаа өгөөд байна.

Нийт санал өгөхөөр бүртгэгдсэн сонгогчдын 110 285 нь "Түр хасав" тэмдэглэгээтэй сонгогч байна. /Жич: “Түр хасав” тэмдэглэгээ нь эрх зүйн чадамжгүйг нь шүүхээр тогтоосон, эсвэл 60 буюу түүнээс дээш хоногоор гадаадад зорчсон иргэдэд хамаардаг/

Одоогоор хамгийн их ирцтэй нь:

1. Улаанбаатар хот: СНЖ-д бичигдсэн 928 763 сонгогчоос 243 701 сонгогч буюу 26.24 хувь

2. Орхон аймаг: СНЖ-д бичигдсэн 67 494 сонгогчоос 17 673 буюу 26.18 хувь

3. Дархан -Уул аймаг: СНЖ-д бичигдсэн 65 527 сонгогчоос 15 498 буюу 23.65 хувь байна.

Аймаг/Нийслэл Хэсгийн тоо Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн "Түр хасав" -аас сэргээсэн Ирц бүртгэлд бүртгэгдсэн сонгогчид Хүйсээр Тоо Хувь Эрэгтэй Эмэгтэй Архангай 105 61,272 1 7,787 12.71% 3,591 11.81% 4,196 13.59% Баян-Өлгий 97 61,603 6 6,880 11.17% 3,765 12.32% 3,115 10.04% Баянхонгор 102 56,474 5 9,760 17.28% 4,406 16.12% 5,354 18.37% Булган 70 40,565 4 5,787 14.27% 2,657 12.97% 3,130 15.59% Говь-Алтай 88 37,527 3 8,325 22.18% 3,851 20.99% 4,474 23.33% Говьсүмбэр 9 10,720 0 1,747 16.30% 908 17.42% 839 15.23% Дархан-Уул 40 65,527 14 15,498 23.65% 6,800 21.72% 8,698 25.43% Дорноговь 57 44,961 4 9,570 21.29% 4,529 20.20% 5,041 22.37% Дорнод 72 51,822 3 9,048 17.46% 4,310 16.68% 4,738 18.23% Дундговь 52 30,358 0 5,893 19.41% 2,674 17.78% 3,219 21.02% Завхан 109 47,388 2 8,025 16.93% 3,750 16.12% 4,275 17.73% Өвөрхангай 110 74,346 1 13,865 18.65% 6,105 16.75% 7,760 20.48% Өмнөговь 61 45,789 5 9,256 20.21% 4,435 19.34% 4,821 21.10% Орхон 38 67,494 9 17,673 26.18% 8,221 25.34% 9,452 26.97% Сүхбаатар 65 41,100 2 8,182 19.91% 3,996 19.48% 4,186 20.34% Сэлэнгэ 56 70,325 4 9,347 13.29% 4,585 12.89% 4,762 13.70% Төв 98 62,042 4 10,215 16.46% 4,986 15.53% 5,229 17.47% Увс 92 51,985 4 8,333 16.03% 4,093 15.87% 4,240 16.19% Ховд 91 54,283 6 8,322 15.33% 3,967 14.85% 4,355 15.80% Хөвсгөл 129 86,588 4 14,043 16.22% 6,275 14.91% 7,768 17.45% Хэнтий 89 50,112 4 10,439 20.83% 4,916 19.58% 5,523 22.09% Улаанбаатар 457 928,763 403 243,701 26.24% 111,535 25.87% 132,166 26.58% Нийт 2,087 2,041,044 488 441,696 21.64%

Хуваалцах