Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Сонгууль 2021: 15 цагийн байдлаар 527 926 сонгогч саналаа өгөөд байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт өнөөдөр орон даяар үргэлжилж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Сонгууль 2021: 15 цагийн байдлаар 527 926 сонгогч  саналаа өгөөд байна
Сонгууль 2021: 15 цагийн байдлаар 527 926 сонгогч саналаа өгөөд байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт өнөөдөр орон даяар үргэлжилж байна. Энэ удаагийн сонгуулийн санал хураалтад оролцох сонгогчдын нэрсийн жагсаалтад 2 041 172 сонгогч бүртгэгдсэнээс 15:00 цагийн байдлаар 527 926 /26.04 хувь/ хүн саналаа өгөөд байна.

Нийт санал өгөхөөр бүртгэгдсэн сонгогчдын 110 157 нь "Түр хасав" тэмдэглэгээтэй сонгогч байна. /Жич: “Түр хасав” тэмдэглэгээ нь эрх зүйн чадамжгүйг нь шүүхээр тогтоосон, эсвэл 60 буюу түүнээс дээш хоногоор гадаадад зорчсон иргэдэд хамаардаг/

Одоогоор хамгийн их ирцтэй нь:

1. Улаанбаатар хот: СНЖ-д бичигдсэн 928 872 сонгогчоос 288 685 сонгогч буюу 31.08 хувь

2. Орхон аймаг: СНЖ-д бичигдсэн 67 498 сонгогчоос 20 476 буюу 230.34 хувь

3. Дархан -Уул аймаг: СНЖ-д бичигдсэн 65 531 сонгогчоос 18 460 буюу 28.17 хувь байна.

Аймаг/Нийслэл Хэсгийн тоо Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн "Түр хасав" -аас сэргээсэн Ирц бүртгэлд бүртгэгдсэн сонгогчид Тоо Хувь Архангай 105 61,273 2 9,580 15.63% Баян-Өлгий 97 61,606 9 8,981 14.58% Баянхонгор 102 56,474 5 11,727 20.77% Булган 70 40,565 4 6,957 17.15% Говь-Алтай 88 37,527 3 9,609 25.61% Говьсүмбэр 9 10,720 0 2,606 24.31% Дархан-Уул 40 65,531 18 18,460 28.17% Дорноговь 57 44,964 7 11,744 26.12% Дорнод 72 51,823 4 11,481 22.15% Дундговь 52 30,358 0 6,615 21.79% Завхан 109 47,388 2 10,342 21.82% Өвөрхангай 110 74,346 1 15,701 21.12% Өмнөговь 61 45,790 6 10,000 21.84% Орхон 38 67,498 13 20,476 30.34% Сүхбаатар 65 41,101 3 10,119 24.62% Сэлэнгэ 56 70,325 4 11,824 16.81% Төв 98 62,043 5 12,751 20.55% Увс 92 51,985 4 9,772 18.80% Ховд 91 54,283 6 10,119 18.64% Хөвсгөл 129 86,588 4 18,978 21.92% Хэнтий 89 50,112 4 11,399 22.75% Улаанбаатар 457 928,872 512 288,685 31.08% Нийт 2,087 2,041,172 616 527,926 25.86%

Хуваалцах