Сонгуульд 17 тэрбум төгрөг зарцуулна
УИХ-ын сонгууль болон аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийн сонгууль хамт болох учраас зардлаа хуваах аж.
Мэдээллийн алба

Ирэх зургаадугаар сард болох УИХ-ын сонгуульд улсын төсвөөс 17 тэрбум төгрөг төсөвлөжээ. Ингэхдээ УИХ-ын сонгууль болон аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийн сонгууль хамт болох учраас зардлаа хуваах аж. Хэрэв УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль тусдаа явах байсан бол тэр хэрээр дахин зардал гарах байсан гэж албаныхан үзэж байгаа юм.
Түүнчлэн ирэх сонгуультай холбоотой бэлтгэл ажлууд Сонгуулийн ерөнхий хороонд хийгдэж эхэлсэн байна. Энэ жилийн хувьд сонгуулийн өдөр санал авах хугацааг өглөөний 07:00 цагаас оройн 22:00 цагийг дуустал гэж тогтоосон бөгөөд 2012 оны сонгуулиас санал авах хугацаа нь уртассан гэсэн үг юм. Нэр дэвшигчид сонгууль болохоос 22 хоногийн өмнө буюу зургаадугаар сарын долоонд үнэмлэхээ гардан авна. Харин нэр дэвшигчид сурталчилгаагаа сонгууль болохоос 18 хоногийн өмнө буюу зургаадугаар сарын 11-нээс сурталчилгаа хийх эрх албан ёсоор нээгдэж байгаа юм.


















