Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Сонгуулиар ажиллах ажилтнуудыг сургалтад хамруулж байна

Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгууль ирэх аравдугаар сарын 19-нд болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонгуулиар ажиллах ажилтнуудыг сургалтад хамруулж байна
Сонгуулиар ажиллах ажилтнуудыг сургалтад хамруулж байна. Зураг: МҮОНРТ

Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгууль ирэх аравдугаар сарын 19-нд болно. Үүнтэй холбогдуулж байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагуудад ажиллах ажилтнуудад гэрчилгээ олгох болон сонгуулийн хороодын сургалтыг нийслэлийн дүүргүүд, аймгуудад зохион байгуулж байна. Одоогийн байдлаар Сонгуулийн Ерөнхий Хорооны мэдээллийн санд бүртгэгдэн сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан 22.000 орчим ажилтнууд байгаа юм.

Энэ удаагийн сонгуульд сонгуулийн автоматжуулсан систем ашиглах тухай Улсын Их Хурлын тогтоол гарч, санал авах байранд автоматжуулсан системын найдвартай ажиллагааг ханган ажиллах мэдээллийн технологийн даамлуудын сургалтыг 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулж байна.

Нэмж мэдээлэхэд, сонгуулийн бэлтгэл ажилд зориулж 13.9 тэрбум төгрөгийг улсын төсвөөс баталсан юм.

Эх сурвалж: Сонгуулийн ерөнхий хороо

Хуваалцах