Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонгуулийн автоматжуулсан системийг орон даяар туршина

Ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд энэ сарын 24-ний өдрийн 12.00 цагт бүх 1998 санал авах байранд Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль, журамд заасны дагуу туршилтын ажлыг зохион байгуулах гэж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонгуулийн автоматжуулсан системийг орон даяар туршина
Сонгуулийн автоматжуулсан системийг орон даяар туршина. Зураг: МҮОНРТ

Ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд энэ сарын 24-ний өдрийн 12.00 цагт бүх 1998 санал авах байранд Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль, журамд заасны дагуу туршилтын ажлыг зохион байгуулах гэж байна. Энэхүү туршилтаар санал тоолох төхөөрөмж санал авах байрандаа нэг бүрчлэн хүргэгдсэн эсэх, тээвэрлэлтийн явцад эвдрэл гэмтэл гарсан эсэх, түүнчлэн саналын хуудсаа зөв уншиж, бодож байгаа эсэх, мөн үр дүнг дамжуулах зэргээр тэдгээрийн хэвийн ажиллагааг шалгаж бэлэн байдлыг тогтоох юм байна.

Туршилтыг тухайн санал авах байранд ажиллаж буй мэдээллийн технологийн даамал хийж гүйцэтгэх юм гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч манайд мэдээллээ.

Хуваалцах