Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонгуулийн ерөнхий хороо авлигын эсрэг үйл ажиллагаагаар тэргүүлсэн байна

УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудын өнгөрөгч 2014 оны авлигын эсрэг үйл ажиллагаанд хийсэн үнэлгээний тайланг сонсох уулзалт өнөөдөр Төрийн ордонд боллоо.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонгуулийн ерөнхий хороо авлигын эсрэг үйл ажиллагаагаар тэргүүлсэн байна
Сонгуулийн ерөнхий хороо авлигын эсрэг үйл ажиллагаагаар тэргүүлсэн байна. Зураг: МҮОНРТ

УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудын өнгөрөгч 2014 оны авлигын эсрэг үйл ажиллагаанд хийсэн үнэлгээний тайланг сонсох уулзалт өнөөдөр Төрийн ордонд боллоо. Төрийн байгууллагуудад энэ төрлийн үнэлгээ хийснээр авлигын эсрэг хууль, тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэх, хэрэгжилтийг хангуулах, албан хаагчдын шударга байдлыг нэмэгдүүлэх, авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл, санал санаачилга, хүчин чармайлтыг дэмжих, төрийн байгууллагаас хэрэгжүүлж буй үлгэр жишээ, тэргүүн туршлагыг илрүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилготой ажээ.

АТГ-аас 2014 онд нийт 124 буюу яам, агентлаг, төрийн өмчит байгууллагууд, УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудад авлигын эсрэг үйл ажиллагаанд үнэлгээ хийсэн байна. Дээрх үнэлгээний тайланг “Онч шийдэл” ТББ-ын судлаач А.Зоригтбаатар танилцуулсан юм. Тус байгууллагаас гаргасан дүнгээр Сонгуулийн ерөнхий хороо авлигын эсрэг үйл ажиллагаанд хийсэн үнэлгээгээрээ тэргүүлсэн байна. УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудын дундаж үзүүлэлт 60.8 хувь болсон нь өнгөрсөн оны тайлангийн дүнгээс 10 пунктээр өсчээ.

Хуваалцах