Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Сонгуулийн квотод хориг тавихыг хүсчээ

УИХ Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж нам, эвслээс нэр дэвшигчийн квот 30 хувь байсныг 20 хувь болгон бууруулсан.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонгуулийн квотод хориг тавихыг хүсчээ
Сонгуулийн квотод хориг тавихыг хүсчээ. Зураг: МҮОНРТ

УИХ Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж нам, эвслээс нэр дэвшигчийн квот 30 хувь байсныг 20 хувь болгон бууруулсан. Харин энэ шийдвэрийг иргэний нийгмийн байгууллагын төлөөллийн зарчмыг зөрчсөн гэж үзжээ. Тодруулбал, квотыг ингэж бууруулсан нь ард түмний сонгох, сонгогдох эрхэд бүдүүлгээр халдсан шийдвэр болсон хэмээн үзэж хүний эрх, ардчилал, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг найман эвсэл, холбоо, сүлжээний 246 байгууллага нэгдэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүсэлт хүргүүлжээ.

Эдгээр байгууллагууд Ерөнхийлөгчийг Сонгуулийн тухай хуулийн квоттой хэсэгт хориг тавихыг хүссэн байна.

Хуваалцах