Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонгуулийн мэдээллийн нэгдсэн сантай боллоо

Сонгууль бүрийн өмнө нэр дэвшигчид, намууд, сонгогчдод чиглэсэн үйл ажиллагаа, мэдээ мэдээлэл гардаг ч мэдээллийн нэгдсэн сан бүрдэж байгаагүй.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонгуулийн мэдээллийн нэгдсэн сантай боллоо
Сонгуулийн мэдээллийн нэгдсэн сантай боллоо. Зураг: МҮОНРТ

Сонгуультай холбоотой бүх мэдээллийг багтаасан www.songuuli16.mn сайт өнөөдөр нээлтээ хийлээ. Сонгууль бүрийн өмнө нэр дэвшигчид, намууд, сонгогчдод чиглэсэн үйл ажиллагаа, мэдээ мэдээлэл гардаг ч мэдээллийн нэгдсэн сан бүрдэж байгаагүй. Тиймээс сонгогчдод өөрийн тойргийн нэр дэвшигч, дэмжиж буй нам болон сонгуультай холбоотой мэдээллийг нэг дороос авах боломжийг “Сувдан шийдэл” ХХК-иас эрхлэн гаргаж буй www.songuuli16.mn олгож байна.

Тус сайтад нэр дэвшигчдийн мэдээллийн нэгдсэн сан, УИХ, аймаг, нийслэлийн ИТХ-д нэр дэвшигчдийн танилцуулга, сонгуулийн хуультай холбоотой хуулийн зүйл, заалтууд болон бусад мэдээллийг нэг дор нэгтгэжээ. Мөн Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэхийг уриалах, зүйл заалтыг сурвалжлах, нийтэд таниулах, сонгуулийн хууль зөрчсөн нэр дэвшигч, нам эвсэл, хэвлэл мэдээллийн хэрэгслийг бодит үндэслэл, баримттай нь мэдээлэх үүрэгтэй юм байна.

Хуваалцах