Сонгуулийн нэгдсэн хуулийн хэлэлцүүлэг хийлээ
Бодлогын асуудлаар намууд, төрийн бус байгууллага, судлаачид, иргэдийн саналыг авч байна. Аймаг, нийслэл, Ерөнхийлөгчийн болон УИХ-ын сонгуулийг зохион байгуулах нийтлэг харилцаанаас ижил зүйлүүдийг төсөлд нэгтгэж байна.
Мэдээллийн алба

Монголын ногоон нам (МНН)-аас УИХ-д суудалгүй намуудын дунд Сонгуулийн нэгдсэн хуулийн төслөөр хэлэлцүүлэг зохион байгууллаа. Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулах УИХ-ын ажлын хэсгийн ахлагч Р.Бурмаа хэлэлцүүлэгт оролцож, улс төрийн намын төлөөллүүдэд мэдээлэл өглөө. Тэрбээр “Техникийн ажлын хэсэг төслийн суурийг бичиж дуусгасан. Үүнд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тусгасан дэвшилт заалтуудыг оруулсан. Одоо сонгуулийн тогтолцооны холимог системийн харьцаа, санхүүжилт зэрэг бодлогын гол зүйлүүдээ нэмнэ. Бодлогын асуудлаар намууд, төрийн бус байгууллага, судлаачид, иргэдийн саналыг авч байна. Аймаг, нийслэл, Ерөнхийлөгчийн болон УИХ-ын сонгуулийг зохион байгуулах нийтлэг харилцаанаас ижил зүйлүүдийг төсөлд нэгтгэж байна. Төсөл боловсруулахдаа анхаарч өөрчлөх гол зүйлсийн нэг нь сонгуулийн зардлыг бууруулах явдал гэж” хэллээ.


















