Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Сонгуулийн санал хураалт өндөрлөлөө

Энэ удаагийн Сум, дүүргийн иргэдийн Хурлын сонгуульд 15185 нэр дэвшигч 7299 суудлын төлөө өрсөлдсөн.

С2
Сонгууль 2016

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонгуулийн санал хураалт өндөрлөлөө
Сонгуулийн санал хураалт өндөрлөлөө. Зураг: МҮОНРТ

2016 оны Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт 22:00 цагт өндөрлөлөө. Энэ удаагийн Сум, дүүргийн иргэдийн Хурлын сонгуульд 15185 нэр дэвшигч 7299 суудлын төлөө өрсөлдсөн. Тодруулбал, иргэд сонгогчид 21 аймгийн 1613 баг, нийслэлийн 9 дүүргийн 152 хорооноос 7299 төлөөлөгчийг сонгох саналаа өглөө.

15185 нэр дэвшигчийн 14249 нь улс төрийн нам, эвслээс дэвшиж байгаа бол 710 бие даагч байна. Мөн 4530 эмэгтэй нэр дэвшигч байсан юм. Өнөөдөр орон даяар 1765 тойргийн хороо, 2082 хэсгийн хороо ажилласан бөгөөд хэсгийн хороодод нийт 15000 хүн, мэдээлэл технологийн багт 2500 хүн ажиллажээ.

Энэ удаагийн сонгуульд зориулж нийт 1765 төрлийн 2 сая гаруй саналын хуудас хэвлүүлж хэсгүүдэд хүргүүлсэн. Мөн сонгууль зохион байгуулах зардалд 13.9 тэрбум төгрөг төсөвлөсөн юм.

Бид тун удахгүй сонгуулийн ирцийн мэдээллийг хүргэх болно.

Хуваалцах