Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонгуулийн үед иргэдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж, СЕХ-той хамтран ажиллах төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг зохион байгуулахтай холбогдуулан хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонгуулийн үед иргэдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж, СЕХ-той хамтран ажиллах төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэллээ
Сонгуулийн үед иргэдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж, СЕХ-той хамтран ажиллах төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг зохион байгуулахтай холбогдуулан хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангах зорилгоор Хүний эрхийн Үндэсний Комисс, Сонгуулийн ерөнхий хороо хамтран ажиллах төлөвлөгөөг батлаад байна.

Уг төлөвлөгөөний дагуу "Ковид-19" цар тахлын үед тусгаарлагдсан хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хугацаат цэргийн алба хаагчид, захиргааны болон эрүүгийн журмаар баривчлагдсан, цагдан хоригдсон, гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэд зэрэг зорилтот бүлэгт зориулсан мэдээлэл бэлтгэх ажлыг эхлүүллээ.

2021 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд мэдээлэл солилцох уулзалтыг СЕХ-ноос зохион байгуулж, ХЭҮК болон төрийн бусад байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд, улс төрийн нам, эвслүүдийн төлөөлөл хамтран хууль эрх зүй, дүрэм журмын зохицуулалт, зохион байгуулалттай холбоотой асуудлаар мэдээлэл солилцож байна.

Эх сурвалж: ХЭҮК

Хуваалцах