Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонинуудын онцлох мэдээллийн тойм

“Үндэсний шуудан” энэ дугаартаа “Монголын салхийг үнэд хүргэх “Сайншанд салхин парк”-ийн ажил эхэллээ”, Б.Лхагважав: Иргэд найм биш 8.4 хувийн хүү төлдгөө мэддэггүй байсан ярилцлага, “Буянт-Ухаа” хорооллын бүртгэл ирэх сарын 1-нд эхэлнэ, Ганц модны боомтын хяналтын системийг автоматжуулжээ мэдээ, мэ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонинуудын онцлох мэдээллийн тойм
Сонинуудын онцлох мэдээллийн тойм. Зураг: МҮОНРТ

Өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэе.

“Өнөөдөр” сонин энэ өдрийн тэргүүн нүүрэндээ “Хөгжилд хүргэх мөнгөний авдар”, “Том уяачдад алга ташъя”, “Хоёр дахь салхин станцыг Сайншандад байгуулна”, “А-92 бензин олдохгүй байна”, “Банкууд ТҮЦ машины иргэний лавлагаагаар үйлчлэх ёстой” мэдээ, мэдээллийг онцложээ.

“Өдрийн сонин”-ы энэ дугаарт “Дампуу оюутны нэг өдрийн амьдрал”, “Хоёр дахь салхин станцыг Сайншандад барина” мэдээллийг эхний нүүрэндээ нийтэлжээ. Мөн сэтгүүлч Д.Цэнддоогийн “Муу нь муундаа дээрэлхэнэ” нийтлэл, “Монголын шүүх юун шударга юм бэ?” нийтлэлийг онцлож байна.

“Зууны мэдээ” сонин тэргүүн нүүрэндээ “Ухаалаг төр” гэдэг нэрээр дээрэм хийх нь ээ нийтлэл, Ж.Баясах: Том төрд эрдэмтэн хэрэггүй гэвэл ухаалаг төрд яах бол... ярилцлага, Иргэний нисэхийн даргад нэр дэвшигч С.Энх-Амгалан гэж хэн бэ? Мэдээллийг онцлов.

“Үндэсний шуудан” энэ дугаартаа “Монголын салхийг үнэд хүргэх “Сайншанд салхин парк”-ийн ажил эхэллээ”, Б.Лхагважав: Иргэд найм биш 8.4 хувийн хүү төлдгөө мэддэггүй байсан ярилцлага, “Буянт-Ухаа” хорооллын бүртгэл ирэх сарын 1-нд эхэлнэ, Ганц модны боомтын хяналтын системийг автоматжуулжээ мэдээ, мэдээллийг онцложээ.

Хуваалцах