Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээллийн тойм

Өдрийн сонин өнөөдрийн дугаатаа “Цөмийн энергийн салбарт өнжих нь” сурвалжлагыг онцолсон байна. Мөн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ хамтын тэтгэврийн даатгалын тухай хуулийн талаар “Ардын намынхан Цагаан сарын өмнө том алдаа гаргалаа” ярилцлага, “Хөвчийн хүрэн баавгайн тоо толгой

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээллийн тойм
Сонины онцлох мэдээллийн тойм. Зураг: МҮОНРТ

Өдрийн сонин өнөөдрийн дугаатаа “Цөмийн энергийн салбарт өнжих нь” сурвалжлагыг онцолсон байна. Мөн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ хамтын тэтгэврийн даатгалын тухай хуулийн талаар “Ардын намынхан цагаан сарын өмнө том алдаа гаргалаа” ярилцлага, “Хөвчийн хүрэн баавгайн тоо толгой эрс буурчээ” сурвалжлага нийтлэгджээ.

Өнөөдөр сонин “Хөсөр хаягдсан хувьцаа” сурвалжлагыг өнөөдрийн дугаартаа онцолжээ. Нийтлэлч Жа.Баяржаргалын “Том толгойтой төр, зузаан духтай засаг”, “Уучлаарай, танай банзны АТМ найдваргүй байна” зэрэг асуудал хөндсөн нийтлэлүүдийг унших боломжтой.

Улс төрийн тойм сонин тоймч Г.Отгонжаргалын “Ардчилагчид Улаанбаатар банкны хувьчлалыг үнэгүйдүүлэх үү”, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Өмнө нь бид тооцоо судалгаагүй цалин нэмүүлдэг байжээ”, сэтгүүлч Т.Амартүвшин “Нягтлан бодогчид улсын хөрөнгөөс тэрбум, тэрбумаар нь завшдаг болжээ” ярилцлага нийтлэлүүдийг онцолсон байна.

Өглөөний сонин энэ өдрийнхөө дугааарт цагаан сарын шинийн 1-ний өглөө мөрөө хэрхэн гаргах, энэ жилийн ерөнхий өнгө, найман хөлөлийн утга учир зэрэг мэдээ мэдээллийг онцолсон байна.

Зууны мэдээ сонин өнөөдрийн дугаартаа сэтгүүлч Ч.Үл-Олдохын МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх З.Батбаяртай хийсэн “Энэ сонгууль ул төрийн гуравдагч хүчний байр суурийг баталж өглөө” ярилцлага, “Хаягдал аккумлятор буюу хар тугалганы бизнес”, “Монголыг онцолсон Давос” сурвалжлага нийтлэлүүдийг уншаарай.

Түлхүүр үг:Сонины онцлох мэдээллийн тойм
Хуваалцах