Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээллийн тойм

Өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Сонины онцлох мэдээллийн тойм
Сонины онцлох мэдээллийн тойм. Зураг: МҮОНРТ

Өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийг тоймлон хүргэж байна. “Өнөөдөр” сонин энэ өдөр сэтгүүлч Д.Отгонжаргалын “Газрын тосны бодлогоо замаас гаргачихжээ”, сэтгүүлч Х.Болормаагийн “Хүүхэд хүлэг хоёроороо зугаацаад хүнээ байлаа, бид” нийтлэлийг онцолсон байна. Мөн “Шатахууны үнийг 20-40 төгрөгөөр нэмжээ”, “Чамлахаар чанга атгах нь зөв биш үү” мэдээг нийтэлсэн байна. “Шинжлэх ухааны академийн гишүүд насан туршдаа нэмэгдэл авдаг” сэдвийг өдрийн сурвалжлагаараа онцолсон байна. Түүчнлэн “Шошго нь өөрчлөгдсөн иргэний хөдөлгөөнийхөн”, “Хавдартай өвчтөнүүд 10-20 жилд цөөрөхгүй”, “Ерөнхийлөгчтэй эрх мэдэл булаалдсан хууль” “Утаа арилгах хөрөнгөөс таван тэрбумыг завшигчдыг гурван өдөр шүүв” мэдээллийг онцолж байна.

“Өдрийн сонин” өнөөдрийн дугаарынхаа “Өдрийн сурвалжлага”-аар Валентины баярыг онцолжээ. Барилдах эрхээ дөрвөн сараар хасуулаад байгаа улсын харцага Ц.Содномдорж үүсээд байгаа нөхцөл байдлын талаар өөрийн байр сууриа илэрхийлжээ. Мөн улс төр нүүрэндээ Г.Шийлэгдамба “МАН, МАХН хамтран ажиллах боломж бий. Энэ нь УИХ-ын түвшинд байж магадгүй юм” ярилцлага, баримт үзэл бодол нүүрэндээ Б.Цэнддоогийн “Солонгос садаа” нийтлэлийг нийтэлсэн байна.

“Зууны мэдээ” сонины энэ өдөр сэтгүүлч Ц.Жаргалсүрэнгийн “Т.Бадамжунай та заавал хариулаарай” нийтлэл, “Багахан зөрүүнд зиндаархах хэрэг юун”, “Төлбөрийн чадваргүй яллагдагчид туслалцаа үзүүлэх салбарууд ажиллаж байна” зэрэг мэдээ мэдээллийг тэргүүн нүүрэндээ онцолжээ. Сонины улс төр, баримт тайлбар, эдийн засаг нүүрт “Төгрөгийн төлөв”, “Сул ба хатуу гишүүнчлэл”, “”Гишүүд давхар дээлийг хурдан тайлахыг хүсч байна” мэдээ мэдээллийг нийтэлсэн байна.

“Монголын үнэн” сонины өнөөдрийн дугаараас сэтгүүлч М.Өнөржаргалын “Б.Насанбаяр мэт түүнийхэн юу ч хийж мэдэх нь, Л.Гантөмөр сайд аа” нийтлэл, Ц.Оюунбаатар “УИХ-ын гишүүдийн тоог 99 болгох санал орж ирсэн, Н.Энхбилэг охины онош тодорчээ, Бор-Өндөр суманд нохой галзуугаар өвчилжээ зэрэг цаг үеийн мэдээ мэдээллийг онцолж байна.

“Улс төрийн тойм” сонин “50 жилийн настай цөмийн салбарыг үнэллээ”, “Б.Насанбаярт талархая”, “Татварын Ч.Гансүхийг уснаас хуурай газар сонирхол хэнд байна вэ” мэдээллийг тэргүүн нүүрэндээ онцолсон байна. Мөн “Уран зохиолын хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хасахгүй”, “Монгол хэлний дархлаанд зориулж вакцин гаргах нь” мэдээллийг онцоллоо.

“Үндэсний шуудан” сонин тэргүүн нүүрэндээ Л.Дашням: Бүх юмыг нэг дор эзэмшиж болно, богино хугацаанд ашиглах сэтгэлгээ давамгайлж байна ярилцлага, Газар авах хүсэлтээ заасан хугацаанд баталгаажуулахгүй бол автоматаар устана, “Шар айраг”-ийн Г.Ганхүүг “Номаранг” корпораци шүүхэд өгчээ, Гадаад үгээр бичсэн хаягийг монгол болгож эхэллээ зэрэг мэдээллийг нийтэлсэн байна.

Хуваалцах