Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээллийн тойм

Өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээллийн тойм
Сонины онцлох мэдээллийн тойм. Зураг: МҮОНРТ

Өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин “Танайд өнжье” буландаа Замын-Үүдийн боомт дээр өнжсөн сурвалжлага тэмдэглэл, нийтлэлч Ж.Гангаа “Солонгос дахь манай ажил амьдралын явц”, “Арилжааны банкаас хоёр сая ам.доллар авсан хэргийн зохион байгуулагч нь Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх үү?” зэрэг нийтлэл, мэдээллүүдийг онцложээ.

Өнөөдрийн сонин энэ удаагийн дугаартаа “Цуу үг “цуцсан нь” буюу Итгэл даах банкууд”, “Монголчуудын Сочи дахь тэмцээн өндөрлөлөө”, “Төрийн өмчийн хороог сан болгожээ” зэрэг сурвалжлага нийтлэлүүдийг онцлосон байна.

Зууны мэдээ сонины өнөөдрийн дугаарт “Хуруу шилний хүүхдүүдийн загалмайлсан эцгүүд”, “ Төслийн мөнгийг завшсан компаниудыг зарлана”, “Эвлэрүүлэн зуучлалыг зорих иргэдийн зам өргөжих нь” зэрэг мэдээ мэдээллийг онцлон нийтэлжээ.

Монголын үнэн сонин “Цадиггүй улс төр” буландаа “Монголын цуурхал тараагч нь Н.Алтанхуяг та өөрөө”, “Н.Батбаяр сайд Сүхбаатарын хөшөөг буулгаж гал тахих тулга залах гээгүй биз”, “Улс төр ийм байна, ажлаа өг” зэрэг нийтлэл, сурвалжлагуудыг онцложээ.

Өглөөний сонины энэ өдрийн дугаартаа “О.Магнай:Үүрэн телефоны операторууд яриагаа секундын багц руу шилжүүлчихсэн”, “Г.Шийлэгдамба:Монголын нэртэй улстөрчид тун удахгүй манай намд элсэнэ”, зэрэг ярилцлагуудыг онцложээ.

Улс төрийн тойм“Нийслэлийн МАН-д цэвэр дарга авна”, Б.Шийрэвдамба “Алуулчихаагүй дээ баярладаг шүү”, “АН-ын лидерүүд, Ардын намын залуус хуралдаа суудаггүй” зэрэг мэдээ мэдээллийг онцлон нийтэлжээ.

Хуваалцах