Сонины онцлох мэдээллийн тойм
Өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
"Өдрийн сонин"-нд “Өдрийн сурвалжлага” буланд хуучин тээврийн товчооны замын эсрэг талын байрны дунд нээгдсэн хүнсний зах дээрээс хийсэн “Тарвас килограмм нь 300 төгрөгийн үнэтэй зарагдаж байна” сурвалжлага, М.Энхсайхан: “Н.Энхбаяртай сэдэв үлдээхгүй олон асуудал ярилцсан”, “Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган Оюутолгой гацаанаас гарлаа гэж твиттер хуудсаараа мэдээллээ” зэрэг ярилцлага, сурвалжлагуудыг онцложээ.
"Өнөөдрийн сонин"-ны энэ удаагийн дугаартаа ахмад дайчин, Монгол Улсын баатар П.Шагдарсүрэн: Би эх орныхоо цэрэг нь явсан, “Оюутолгой төслийн татварын асуудал удахгүй шийдэгдэх бололтой”, “Салгасан яамдыг нэгтгэх үү”, “Маньд ч хамаатай махны экспорт” зэрэг мэдээллүүдийг онцлосон байна.
"Зууны мэдээ" сониноос “Үйл явдлын мөрөөр” булан дахь “River stone хотхон Шунхлайгийнх, Шунхлай Г.Батхүүгийнх”, Ц.Хосбаяр: С.Цэрэнчимэд аварга болчихоод би багшдаа хайртай гэсэн мессеж ирүүлсэн, “Будлианы голомт болсон ТОСК” зэрэг мэдээллүүдийг унших боломжтой.
"Монголын үнэн" сонин “Мах гэлтгүй, хүнсний ногооны үнэ өссөөр байна”, “Ерөнхий сайд үнэнд гүйцэгдлээ”, Ж.Батсуурь:МАН анхнаасаа засгийн бүтцийг цомхон болгохыг шаардаж байсан зэрэг нийтлэл, ярилцлагуудыг онцложээ.
"Улс төрийн тойм"сонинд тоймч Т.Урангэрэлийн “Г.Батхүү гишүүн хувийн бизнестээ хууль сахиулж чаддаггүй” нийтлэл, Ж.Батболд: Бололцооны амьдралтай хүмүүс автомат буу хэрэглэж байгаа нь нууц биш, “Тэрбумын хэргүүд ву болов”, “Монгол хүний үнэлэмж дээшилсэн нь энэ үү, Э.Тамир сайд аа” зэрэг нийтлэл, ярилцлагуудыг онцлосон байна.


















