Сонины онцлох мэдээний тойм
2016 оны 11 дүгээр сарын 16-ны лхагва гарагийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

2016 оны 11 дүгээр сарын 16-ны лхагва гарагийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонинд "Төрийн өмчийг Төрийн банкинд барьцаалуулсны шанд 25 сая төгрөг авчээ", "ҮЗХ-ны хурлаас хүлээх үр дүн бий юү", "Зуун цэцэрлэг үнэгүй барих боломжоос бүү татгалз", "Баянзүрхэд цус цуглуулах төв ажиллаж эхэллээ", "Ангийн эд эрхтэний наймаа хийдэг үндэстэн дамнасан сүлжээний дахин нэг сэжүүрээс атгалаа", "20 настай бүсгүй хар тамхи татаж байгаад баригдлаа", "Гучин жилийн тэртээ их зохиолчийн нутгаар", "Д.Дашцэрэн: Би Монголын дүрслэх урлагт хувь нэмрээ оруулах хүсэл сэтгэлдээ хөтлөгддөг"" зэрэг материал нийтлэгджээ.
"Зууны мэдээ" сонины өнөөдрийн дугаараас "Уул уурхайн том төслүүд Монгол Улсад юу үлдээв", "Зүүн аймгуудаас өвс экспортлохыг зогсоов", "Ж.Гомбожав: Засгийн газар зориггүй, залхуу байна", "Хүй долоон худагт цанын бааз байгуулна", "Д.Эрдэмбилэг: Ирээдүйн цахилгаан машиныг бүтээж байна", "Хакүхо 1000 дахь даваагаа авлаа" зэргийг уншаарай.
"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас "Монгол ба Д.Трамп", "Тавантолгойн төмөр замыг 2019 онд ашиглалтад оруулна", "Урагшлахад нэг алхам, хэрэгжүүлэхэд хэдэн алхам бэ", "Баруун таван аймгийн 10.7 сая бог малыг вакцинжуулжээ", "Хүйтний улиралд хэрэглэхэд тохиромжтой зургаан хүнс", "Б.Цэцэгсайхан: Тамхинаас үүдэлтэй зүрх судасны өвчлөл, тархинд цус харвах тохиолдол эрс нэмэгдэж байна", "Сармисны ид шид" зэрэг материалыг унших боломжтой.


















