Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Үндэсний шуудан сонины өнөөдрийн дугаараас зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн "Их Нацагдоржийн шүлгийг Генуяд хүргэсний учир" тэмдэглэл, "Хөгжил хүнээс эхтэй", "Жааз хөгжим бол эрх чөлөөний хөгжим" нийтлэл

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Өдөр тутмын зарим сонинуудаас өнөөдрийн онцлох мэдээллийг та бүхэнд тоймлон хүргэе.

"Өнөөдөр" сонин

Тус сонины өнөөдрийн дугаарт "Гарааны зурхай дээрх хувьчлал", "Хувалз шиг хувийн цэцэрлэгүүд", "Төрийн компаниудыг хувьчлахад эрсдэл бий" нийтлэл, мэдээлэл, Гадаадын иргэн харьяатын газрын харьяатын газрын дарга Б.Хатантуулын "Гадаадын иргэнд үрчлүүлсэн хүүхэд 16 нас хүрээд харьяаллаа өөрөө сонгодог", Төрийн удирдлага-үндэсний аюулгүй байдлын стратеги судлаач Ж.Амгалангийн "Төрийн санах ой хангалтгүй ажиллаж байна" ярилцлага зэрэг нийтлэгджээ.

"Үндэсний шуудан" сонин

"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн "Их Нацагдоржийн шүлгийг Генуяд хүргэсний учир" тэмдэглэл, "Хөгжил хүнээс эхтэй", "Жааз хөгжим бол эрх чөлөөний хөгжим" нийтлэл болон ОУХМ Д.Отгонцэцэгийн "Дэлхийн аварга хошой медальтан болохын төлөө барилдана" ярилцлага зэргийг уншаарай.

"Зууны мэдээ" сонин

Тус сонины өнөөдрийн дугаарт "тэднийх ба манайх", "Валютын ханшийг зохиомлоор хөөрөгдсөн үү" нийтлэл, Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд З.Батбаярын "Унгарын тэтгэлгийг монгол залуус ашиглахгүй байна" ярилцлага тус тус нийтлэгдсэн байна.

Хуваалцах