Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

"Өнөөдөр", "Үндэсний шуудан", "Зууны мэдээ","Өдрийн сонин" зэрэг өдөр тутмын сонинуудын 2016 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн тойм мэдээллийг хүргэе.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

"Өнөөдөр", "Үндэсний шуудан", "Зууны мэдээ","Өдрийн сонин" зэрэг өдөр тутмын сонинуудын 2016 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн тойм мэдээллийг хүргэе.


"Өдрийн" сонин

Өнөөдрийн дугаарт "АН-ын даргын сонгуульд гарах зардлыг хүлээн зөвшөөрөхгүй бол нэр дэвшихгүй байж болно", "Дэлхийн аль ч улсад баримталдаг том зарчим бол Төв банкны бие даасан байдал юм", "Нефтийн үнэ дэлхийн зах зээл дээр огцом өсч байна", "Бэлчээрийн доройтол аюулын харанга дэлдэж байна", "Монгол улсын баатар цолны алтан таван хошуу тэмдгийг 49 мянган ам.доллараар үнэлжээ", "Нийслэлийн засаг дарга С.Батболдыг шүүхэд өгөхөөр болжээ", "Умард Солонгосын асуудлаар гурван тал хамтарна" зэрэг нийтлэл нийтлэгдсэн байна.

"Өнөөдөр" сонин

Өнөөдрийн дугаарт "Их сургуулиудын хотхон байгуулах зангууны үлгэр", "Кампаниудын үнэ цэнийг бууруулахгүй байхад анхаарах хэрэгтэй", "Зэвсэгт хүчнээ өөрчлөх Д.Трампын төлөвлөгөө", "НҮБ өөрчлөгдөх ёстой", "Галт тэрэг машинтай мөргөлдвөл хот төлөвлөлтийн бодлого буруутай", "Залуу үеийнхэн гялалзаж буйг баталсан 'Алтан' бөмбөг", "Хүний наймаачид хүүхдүүдийг онилжээ" нийтлэл ярилцлагуудыг унших боломжтой байна.

"зууны мэдээ" сонин

"Эрхэм гишүүд хөгжлийн банкны шалгалтын дүнг сонсох сонирхолгүй байна", "Хонины цэцэг өвчин хүйтний улиралд идэвхждэг", "Нүүрсний үнэ өссөн цонх үеийг ашиглах хэрэгтэй", "Нэг хүнд, нэг сургуульд зориулж хууль өөрчлөхөө больё", "Яаралтай тусламжийн тасаг байгуулна" нийтлэлүүд нийтлэгджээ.

"Үндэсний шуудан" сонин

"С.Е.Донской: Улс төрийн түвшинд хүрсэн тохиролцоог ажил хэрэг болгох нь чухал", "Манай улс 60 жилийн дараа ой модоо тооллоо", "Хүүхдүүдэд үнэ төлбөргүй вакцин хийж байна", "Өсөлтгүй жирэмсэнд нөлөөлж буй нэг гол зүйл бол тураах бэлдмэлүүд юм", "Нярайн гажигтай хүүхэд төрөөгүй өдөр хоног гэж бараг байхгүй болчихоод байна", "Улаан бурхан өвчний үеийн хүүхдийн хооллолт", "Индира Ганди: Заримдаа найзууд дайснаас ч илүү аюултай" зэрэг ярилцлага нийтлэлүүдийг онцолжээ.

Хуваалцах