Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд "Үндэсний шуудан", "Зууны мэдээ", "Өнөөдөр", "Өдрийн сонин" зэрэг өдөр тутмын сонинуудын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн тойм мэдээллийг хүргэе.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд зарим өдөр тутмын сонинуудын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн тойм мэдээллийг хүргэе.
"Үндэсний шуудан" сонин
Өнөөдрийн дугаарт "Тавантолгойд дотоодын компанитай гэрээ байгуулах санал гаргажээ", "Олборлох салбарын ашиг хүртэгч жинхэнэ эзэд нууц хэвээр байна", "Дэлхийн эдийн засгийн талаарх таамаг давхцав", "Г.Отгонцэцэг 22500, М.Уранцэцэг 13500 ам.долларын шагнал хүртжээ" мэдээ, нийтлэл, Сонирхогчдын сумо бөхийн дэлхийн хошой аварга Х.Сүнжидмаагийн "Бэлтгэл дээрээ дархан аварга А.Сүхбат, заан Ч.Батзориг, Ц.Мягмарсүрэн нартай барилдаж үзсэн" зэрэг ярилцлагыг уншигч танд хүргэж байна.
"зууны мэдээ" сонин
Тус сонинд Цэргийн байгууллагын ажиллагсад, цэргийн тэтгэврийнхний үндэсний чөлөөт үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч Ч.Гомбосүрэнгийн "Энгийн ажиллагсад, тэтгэврийнхний эрх ашгийг хамгаална", УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы "Хилийн хуульд захиалгын шинжтэй заалт оруулж ирсэн" ярилцлага, "Японы эрүүл мэндийн үйлчилгээ" нийтлэл нийтлэгджээ.
"өнөөдөр" сонин
Өнөөдрийн дугаараас "Монголын хамгийн хамгийн", "Идэвхтэй байгаач эмэгтэй гишүүд ээ", "Монголын хөрөнгийн биржийн арилжаа түүхэн дээд түвшиндээ хүрэв", "2017 онд Монгол Улс дефолт зарлаж болзошгүй", "Таван толгойн хэлэлцээний хар зураг", "Үнэ тогтоох шалтгаан буюу "Үл үзэгдэх гар"-ыг удирдах ухаан" зэрэг нийтлэл, мэдээ мэдээллийг уншаарай.
"өдрийн" сонин
Тус сонины өнөөдрийн дугаараас Шинжлэн ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэлийн "Атомын цахилгаан станц барих шаардлагатай", Х.Нямбаатарын "Гишүүдийн хэлээд байгаагаар оффшорын хуулийг баталбал Үндсэн хууль зөрчинө" ярилцлага, "Монгол Улс хоёр удаа үндэстний аюултай тулгарч байжээ", "Сэтгүүлчдэд зориулсан найман зөвлөмж", "Монголын онцлох 10 үйл явдал" зэрэг нийтлэл, мэдээ мэдээллийг уншаарай.


















