Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд зарим өдөр тутмын сонинуудын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн тойм мэдээллийг хүргэе.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд зарим өдөр тутмын сонинуудын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн тойм мэдээллийг хүргэе.
"өдрийн" сонин
Өнөөдрийн дугаараас "Гэр музей болсон Жамбын Дашдондогийнх", "Эрдэмтдэдээ найдах нь савдагтаа даатгахаас дээр", УИХ-ын гишүүн Н.Оюундарь: "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар гэр бүлийг бат бөх байлгах, эвлэрүүлэн зуучлахыг эрмэлзэж байна" ярилцлага, Хууль зүй дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг: "Цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдлын болон үйл ажиллагааны асуудлыг нэг мөр шийднэ" зэрэг ярилцлага, мэдээ мэдээллийг уншаарай.
"Үндэсний шуудан" сонин
Өнөөдрийн дугаарт Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: "Гэр хорооллын шөнийн тарифыг тэглэнэ", УИХ-ын гишүүн М.Билэгт: "Тэтгэвэрт гарах эсэхээ өөрөөө шийддэг болгоно" ярилцлага, "Нэг долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 407 тэрбум төгрөг болно", Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтыг зохицуулах газрын дарга Д.Тунгалаг: "Хууль хэрэгжүүлэхэд оролцооны баталгаажуулалтын байгууллага чухал үүрэгтэй" ярилцлага, нийтлэлийг уншигч танд хүргэж байна.
"зууны мэдээ" сонин
Тус сонинд "Эрх баригчдын ингэтлээ улайрч байгаагийн цаана Тавантолгой байна уу", "Газрын гүнээс төрсөн хөдөлмөрийн баатар", "Засгийн газарт шаардлага хүргүүлнэ", "Ц.Амгаланбаатар нарыг үргэлжлүүлэн шүүнэ", "2016 онд болсон Монгол улсад болсон онцлох 10 үйл явдал", "Сүлд модны наадам" дуу 55 нас хүрлээ зэрэг нийтлэл нийтлэгджээ.
"өнөөдөр" сонин
Өнөөдрийн дугаараас Риогийн олимпын баатрууд "Бөртэ Чоно"-ын эзэн боллоо, "Animal control"-гүй их хот, "Бичигтийн боомтод 130-аад адуу үлдэж, зовж байна", "Баруун аймгийн компаниуд шалгалтад унажээ", "Шилдэг цагдааг 3-4 сая төгрөгөөр шагнав", "Эмгэг судлалын үндэсний төв байртай болов", "Өрх дүүргийн эмнэлгүүдэд оюутан, резидент эмч нарыг дайчилж байна" зэрэг нийтлэл, мэдээ мэдээллийг уншаарай.


















