Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд зарим өдөр тутмын сонинуудын 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн тойм мэдээллийг хүргэе.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд зарим өдөр тутмын сонинуудын 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн тойм мэдээллийг хүргэе.
"Өглөөний" сонин
Өнөөдрийн дугаараас "Алдрын тавцанд алга ташуулан зогсох эрчүүдийн ард", "АН-ын гишүүдийн тоо ялагдлын дараа 10 дахин буурав уу", "Ирэх бямба гарагт бүх нийтээр ажиллана", "Бямба гарагт 0 болон 5-аар төгссөн машин хөдөлгөөнд оролцохгүй", "Найм хүртэлх насны хүүхдэд хориглодог тетрацеклиныг үнэгүй олгох эмийн жагсаалтад багтаасан нь зөв үү" зэрэг нийтлэл, мэдээ мэдээллийг уншаарай.
"өнөөдөр" сонин
Өнөөдрийн дугаарт "Гаалийн татвараас чөлөөлөх төслийг дэмжив", "Ам.долларын ханш түүхэн дээд түвшнээ шинэчлэв", "Утааны эсрэг жагссан эцэг, эхчүүд Олон улсын шүүхэд хандана гэв", "2040 он гэхэд 60-аас дээш насныхны тоо 700 мянгад хүрнэ" нийтлэлүүд, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг: "Энэ сарын 10-наас ханиадны 11 төрлийн эмийн үнэгүй олгоно", Эрүүл мэндийн газрын ахлах мэргэжилтэн Б.Баатарсүх: "Уушигны хатгалгаатай 75 хүн эмчлүүлж байна" ярилцлага, "Энэ онд аймгуудын нисэх онгоцны буудлыг өргөтгөж, агаарын замуудыг шинэчилнэ" зэрэг нийтлэл, мэдээ мэдээлэл нийтлэгджээ.
"зууны мэдээ" сонин
Тус сонинд "Хөгжлийн банкны хөрөнгийг нэмэгдүүлнэ", Халдварт өвчний тандалт урьдчилан сэргийлэх албаны дарга Б.Баатарсүх: "Хаиад дарах антибиотикийг эмчийн заавраар хэрэглээрэй", Эв санааны нэгдэл С.Эрдэнэ: "MCS компани Тавантолгойгоор алдагдлаа нөхөх бодлого барьж байгаа" ярилцлага, "Харүмафүжи Д.Бямбадорж оны шилдэг сүмоч боллоо" зэрэг нийтлэл нийтлэгджээ.
"Үндэсний шуудан" сонин
Тус сонинд "УИХ-ын дарга Японд айлчилна", "Монголд ирэх бүлэг жуулчдад визийн хөнгөлөлт үзүүлнэ", "Аялал жуулчлал хөгжлийн төв байгуулав", "Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулна", "Энэ жил хөрөнгө оруулалтын урсгал ОХУ, Энэтхэгийг чиглэнэ", "Газрын тосны олборлолт өдөрт 1.8 сая баррелиар буурна", "Далайн дундах бяцхан арлын том санаа" зэрэг нийтлэл мэдээ мэдээллүүд нийтлэгджээ.


















