Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу 2017 оны нэгдүгээр сарын 06-ны баасан гарагт хэвлэгдсэн зарим өдөр тутмын сонины тойм мэдээллийг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу 2017 оны нэгдүгээр сарын 06-ны баасан гарагт хэвлэгдсэн зарим өдөр тутмын сонины тойм мэдээллийг хүргэж байна.


Өглөөний сонин

Тус сонины өнөөдрийн дугаарын "Халуун сэдэв" буланд гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг тэглэх тогтоолд хэрхэн хамрагдах болон зарим холбогдох бусад тоон баримтыг өгүүлсэн сэтгүүлч Б.Төрбатын "Гэр хорооллын 110 000 өрх шөнийн цагаар үнэгүй цахилгаан ашиглах зураглал гаргажээ" нийтлэл нийтлэгджэ. Мөн тус дугаарт өнгөрсөн зууны эхэн үеийн Монгол оронд тохиосон эмгэнэлт түүхийн талаарх МҮИС-ийн багш О.Сүхбаатарын "Богд хаантан, шанзав Бадамдорж нарыг баривчилж Бээжинд хүргүүлэх гэж оролдож байсан юм билээ" хэмээх ярилцлага, Монгол Улс энэ оноос эхлэн гадаад өрөө төлж эхлэхтэй холбоотойгоор хийсэн Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатын "Эргэн төлөлтийг хойшлуулах нь эдийн засгийн хамгийн зөв хувилбар" тодруулга ярилцлага тус тус нийтлэгджээ.


Өдрийн сонин

Өдрийн сонины өнөөдрийн дугаараас УИХ-ын өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдсэн "Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай" асуудлыг хэлэлцэх үер УИХ-ын гишүүдийн хэлсэн үг, саналын нэгтгэсэн "Ц.Нямдорж: Хэдий болтол хандив нэртэй мөнгөний урхинд унаж, Монголын төр бузартах юм бэ" тойм, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн бэлтгэсэн "Хар гивлүүрт бүсгүйчүүд буюу нууцлахын үнэ цэнэ" аян замын тэмдэглэл, нийтлэл, "Соёл-Эрдэнэ" хамтлагийн бөмбөрчин, МУГЖ Б.Цолмонтой хийсэн "Би чинь бөмбөрөө илээд үнсдэг юм шүү дээ" ярилцлага, Банкаас бусад санхүүгийн салбарт явуулж байгаа бодлого, шийдвэр, 2017 оны эдийн засаг, санхүүгийн төлөв байдлын талаар Санхүүгийн Зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнтэй хийсэн "Бодлогын зохицуулалтын үр дүнд зээлийн хүү хоёр дахин буурна" ярилцлага зэргийг уншаарай.


Өнөөдөр сонин

Тус сонины өнөөдрийн сонины сэтгүүлч Л.Ганчимэгийн "Тэрслүү үг" буланд ""Өлсгөлөн" малчин, өвчилсөн улс төр" нийтлэл нийтлэгджээ. Мөн тус дугаараас сэтгүүлч Ч.Болортуяагийн "Кибер дайралт Монголыг онилжээ" нийтлэлүүд,Чингис хаан болон Монголын бусад их хаадыг нэг газарт онголсон гэж үздэг талаар Хэл шинжлэлийн ухааны доктор Б.Сумъяабаатартай хийсэн "Чингис хаан онголох газраа гэрээслэн зарлиг болгосон байна" ярилцлага, сэтгүүлч О.Бат-Ундрахын бэлтгэсэн "Монголчууд зүрхний өвчнийг "ялдаг" болжээ" сурвалжлага зэргийг уншаарай.


Зууны мэдээ сонин

"Зууны мэдээ" сонины өнөөдрийн дугаарын "Онцлох улс төр" буланд сэтгүүлч Б.Дамдин-Очирын "Засгийн газрын зөв алхам буюу хэрэгтэй хоёр шийдвэр" нийтлэл, "Баасан гарагийн зочин" буланд МУГЖ Г.Тэрбиштэй хийсэн "Найраг баян хуур хөгжим миний насны хань" ярилцлага тус тус нийтлэгджээ. Мөн дугаараас яруу найрагч Д.Ган-Очиртай ярилцсан ""Болор цом" бол оюуны язгууртнуудын наадам, тиймээс жижгээр төсөөлж болохгүй" ярилцлага, сэтгүүлч Б.Энхзаяагийн "Хуурай сүүний сезон" нийтлэл зэргийг хүлээн авч уншаарай.


Үндэсний шуудан сонин

Тус онины тэргүүн нүүрт сэтгүүлч Д.Мягмардоржийн ""Гудамж"-нд гаргасан хөгжлийн бондууд" нийтлэл нийтлэгджээ. Мөн дугаараас гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг хөндсөн сэтгүүлч С.Гандөлийн "Тэд айдасгүй болно" нийтлэл, Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн инженер Ч.Сарантуяатай ярилцсан "Ирэх даваа гарагаас 40-45 хэм хүйтрэх төлөвтэй байна" тодруулга ярилцлага зэргийг уншаарай.

Хуваалцах