Сонины онцлох мэдээний тойм
2016 оны нэгдүгээр сарын 12-ны пүрэв гарагийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

2016 оны нэгдүгээр сарын 12-ны пүрэв гарагийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонинд “Ичмээр, эмгэнэлтэй гайхамшиг”, “Эвтай тавын эвгүй өрсөлдөөн”, “Үхсэн бөхөнгийн тоо хоёр хоногт 400-гаар нэмэгдлээ”, “Мадам Т.Цэнд-Аюуш” гэх мэт мэдээлэл багтжээ.
“Өдрийн сонин”-д “Л.Болд: Шинэ Монголыг буй болгох бүх жор, санаа, хандлага үндсэн хуульд бий”, “Алтан Туул, алтан Туул минь хэмээн сүсэглэх гол маань алттай арваадхан айлын Туул болжээ”, “М.Бямбажав: Хөдөө орон нутагт тоглолтоор явахад хүмүүс машин, мотоцикльтой дагадаг байлаа”, “Н.Даваа: Төр алтны нөөцаа гадныханд алдсаар Монгол Улс хохирсон” зэрэг нийтлэл тэмдэглэгдсэн байна.
“Зууны мэдээ” сонинд “Таван толгойн гэрээг эрхэм гишүүдгүйгээр шийдэх нь тодорхой боллоо”, “П.Улаан: Үндсэн хуульд гар хүрэхээс илүү улс төрийн намуудын хуулийг сайжруулах шаардлагатай”, “Дорнын соёлд өртөгсөдийг засаг дарга хамгаална”, “Өдөрт 200-300 хүүхэд үзүүлж байна” болон бусад мэдээлэл бичигдэжээ.
“Өглөөний сонин”-д “Хотын нутаг дэвсгэрийн 80 хувийг гэр хороолол эзэлж байна”, “АТГ байгуулагдсанаар Монголд юу өөрчлөгдсөн бэ”, “Аминаас үнэтэй нүүдэл”, “Ж.Батсуурь: Эрх баригчид бидэнтэй 5-10 минут яриахад 60 мянган иргэний хувь заяа зөвөөр шийдэгдэнэ” гэх мэт нийтлэл багтжээ.
“Үндэсний шуудан” сонинд “Л.Болд: Би үндсэн хуульд үнэхээр хил халдаадаггүй. Үнэн сэтгэлээсээ хайрладаг”, “Трамп дэлхийд ингэж нөлөөлнө”, “Ж.Батсуурь: Биеийн тамир, спортын бодлогыг олимп, дэлхийн наадмаар хязгаарлаж болохгүй”, “Роналду дэлхийн шилдэг хөлбөмбөгчин боллоо”, “О.Ууганбаяр: Намайг хөтөлдөг, хүсэл мөрөөдөлтэй байлгадаг зүйл бол бүжиг” гэх мэт мэдээлэл бичигджээ.


















