Сонины онцлох мэдээний тойм
2017 оны нэгдүгээр сарын 27-ны баасан гарагийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

2017 оны нэгдүгээр сарын 27-ны баасан гарагийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.
"ӨНӨӨДӨР" СОНИН
Сонины өнөөдрийн дугаарт “Үл үзэгдэх дарамт", "Зэсийн үнэ дээшилж, алтных хямдарна гэж тооцжээ", "Хятадууд өндөр хурдны төмөр болон авто зам тавих санал гаргав", "Тусгай зөвшөөрлийг цуцлах боломжтой атал шүүх ч, АТГ ч хөдлөхгүй байна", "Бохирдол сорогч О2 бүтээжээ", "Н.Назарбаев бүрэн эрхийнхээ заримыг шилжүүлж байна", "С.Баярсайхан" Бусадтай дотносох тусам тар нь танигддаг болохоор би гутардаг", "Сургууль бүрийг сэтгэл зүйчтэй болгоё" зэрэг мэдээ, мэдээлэл нийтлэгджээ.
"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН
"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас та "Эхийн хайрыг амсуулж, эцгийн хайрыг орлосон тэдний хайр", "Пак Гын Хэ: Би зохион байгуулалттай хэргийн хохирогч", "Алт-2 хөтөлбөр тойрсон эргэлзээ", "ДХБ-ын гишүүн 164 оронтой манай улс эн тэгш эрхтэй худалдаа хийдэг", "А.Баярцэцэг: Энэ зуунд монгол хүн дэлхийн хүн байх ёстой", ""Түрээсийн найз"-ын үнэ огцом өсчээ" зэрэг мэдээ, ярилцлага, сурвалжлагыг уншаарай.
"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН
Өнөөдрийн дугаарт "Жолооч нар ми ми сэргээш хэрэглэж байгааг хэзээ болиулах вэ", "Ай.Төмөр-Очир: Өндрийн бүргэд мөндрөөс айхгүй", "Оффшорыг хориглох хуулиар завсарлага авав", "Түүхий нүүрсний хэрэглээд хязгаарлана", "ХААИС-ийн захирлыг солих уу", "Мэргэч хүүхэн" зэргийг сонирхон унших боломжтой.
"ӨГЛӨӨНИЙ СОНИН”
Уншигч та өнөөдрийн дугаараас ""Сум"-тай боловч "сонсогч"-гүй сунгаа", "Хэнтий аймаг Оросын бизнесменүүдэд газар үнэгүй олгоно гэв үү", "Эрт оношилж чаддаггүйн гачланг эцэг, эхчүүд үүрч байна", "Бөхөнгийн үхсэн шалтгааныг тодруулахаар олон улсын зөвлөх иржээ", ""Хүрээ" амаржих газар шинэ барилгатай болохыг хүслээ", "Орон орны эмээ нарын үр ачаа өсгөх онцлог" зэрэг мэдээ, мэдээллийг унших боломжтой.


















