Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

2016 оны хоёрдугаар сарын 17-ны баасан гарагийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

2016 оны хоёрдугаар сарын 17-ны баасан гарагийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.

“Өнөөдөр” сонинд “Малын хөлийн татварыг сэргээе”, “Түүхэн өөрчлөлт, тоглоомон хот”, “С.Эрдэнийн баг ба бялууны хуваарилалт”, “Францын хүүхнүүдийг нохойн гуяар даллагч”, “Ж.Бат-Эрдэнэ: Цол олгодоггүй тул цагаан сарын барилдаан хамгийн шударга”, “Аянга мэт сэтгэлзүйч” гэх мэт нийтлэл бичигдсэн байна.

“Өдрийн сонин”-д “G-Time корпорацийн захирал Ж.Маратыг нисэх онгоцны буудлаас саатуулжээ”, “Ерөнхийлөгчийн сонгуульд ямар хүмүүс нэр дэвших вэ”, “Ж.Үйлст: Таны ааш араншин хувь заяаг тань тодорхойлдог юм шүү”, “Сэнгэнэм намрын усан болор бороо шиг Э.Хархүү”, “Өмнөд Монголчууд цагаан сараа хэрхэн тэмдэглэдэг вэ” зэрэг мэдээлэл багтжээ.

“Зууны мэдээ” сонинд “АН хэндийд нүүгээд оччихов”, “Н.Баярмаа: Нора бол миний хамгийн хайртай дүр”, “Эх орны хил тайван байна”, “Д.Туваанжав: Малчдыг суурьшуулбал, төвлөрөл, утаа, агаарын бохирдол буурна”, “Франц ОХУ-д сануулга өгөв” зэрэг материал нийтлэгджээ.

“Үндэсний шуудан” сонинд “ОУВС арилжааны банкуудын амбийцад анхааруулга өгчээ”, “Түмэн шувуутын баяжуулсан өндөг хорт хавдраас сэргийлнэ”, “Кино урлагийн оргил Оскар-2017”, “Үндэсний эрх ашигаар төрөө бэхжүүлэх нь” болон бусад мэдээлэл багтжээ.

“Өглөөний сонин”-д “Жагааг үлдээ буюу ханын наана, цаана”, “Ш.Раднаасэд: Өрийг иргэд бага төлж, идсэн хүмүүсээр нь төлүүлнэ”, “Эрэлийн Б.Эрдэнэбат Хөгжлийн банкны удирдлагуудтай ашиг сонирхлын зөрчилтэй байв уу” зэрэг нийтлэл тэмдэглэгджээ.

Хуваалцах