Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

2017 оны хоёрдугаар сарын 23-ны пүрэв гарагийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

2017 оны хоёрдугаар сарын 23-ны пүрэв гарагийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.

“Өнөөдөр” сонинд “Дэнс хэлтийлгэсэн дэд сайд нар”, “Хороор дүүрсэн ходоод уйлна”, “Амь бөхтэй дайсан”, “Баялагт өмсүүлсэн малгай”, “С.Шүрэнцэцэг: Гоо сайхан гадаад төрхөнд биш, сэтгэлд бий”, “200 сая төгрөгийн халтар манан хөөрөг хамгийн үнэтэй нь” гэх мэт нийтлэл бичигдсэн байна.

“Өдрийн сонин”-д “Д.Эрдэнэбат: Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа сөрөг хүчний гишүүдийн баривчилгаанаас эхэлж байна”, “Арилгаж үл хүчрэх”, “Б.Гарамгайбаатарыг хорьж, хүү Г.Тэнгис, төрсөн дүү Б.Оюунцэцэг нар нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэллээ”, “Б.Баасанхүү: Хөдөө орон нутгийн хүүхдүүдийн сэтгэлгээний цар хүрээ сайн байдаг” зэрэг мэдээлэл багтжээ.

“Зууны мэдээ” сонинд “Ардчилсан ахмадууд чуулж, Ш.Батбаярыг тэргүүнээр сонгов”, “Л.Ганболд: Өвөлжилт хүндэрсэн сумдад дэмжлэг үзүүлж байна” зэрэг материал нийтлэгджээ.

“Үндэсний шуудан” сонинд “Таван эрдэнээр хотоо дүүргэсэн хангайн малчид”, “Т.Баасанхүү: Энэ жил заан цолонд хүрэхийн төлөө л хичээнэ дээ”, “Л.Болд: Ерөнийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ илэрхийлсэн”, “Риогийн эмгэнэл ба олимпийн барцад”, “Г.Номуун: Орчин цагийн Ромеогоо олсон” болон бусад мэдээлэл багтжээ.

Өглөөний сонин-д “Оюутолгойн хөлд Монгол компаниуд сөхөрсөөр байх уу”, “Оросын Ерөнийлөгчийн сонгуульд эмэгтэй хүн өрсөлдөнө”, “Эсгий шаахайн эрэлд”, “Эмма Стоун: Хүүхэд гаргах бэлтгэлгүй байсан учраас найз залуугаасаа салсан” гэх мэт нийтлэл бичигдсэн байна.

Хуваалцах