Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу тавдугаар сарын 31-нд нийтлэгдсэн зарим онцлог мэдээлэлийг уншигч танаа хүргэе.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу тавдугаар сарын 31-нд нийтлэгдсэн зарим онцлог мэдээлэлийг уншигч танаа хүргэе.

"ӨНӨӨДӨР" СОНИН

Тус сонины өнөөдрийн дугаарт “Хайрганы дайн хязгаарлагдсангүй”, “ОУВС-гаас бид юу авч үлдэх вэ”, “Д.Дашпүрэв: Үнэт зүйл нь солигдчихоор ёс суртахууны үнэлэмж ч дагаад өөрчлөгддөг”, “Монгол дахь Оффшор бүс”, “Х.Хоснаран: Ханан дээр зурах нь биеийн хүчний спорттой адил”, “Гаж донтнууд хөвгүүдийн амьдралыг сүйрүүлж байна” зэрэг мэдээлэл нийтлэгджээ.

“ӨДРИЙН СОНИН”

Уг сонины энэ өдрийн дугаарт “Прүс импортлогчид татварын хөнгөлөлт хэрэгжиж эхлэхийг хүлээж байна”, “П.Өлзийхишиг: Би шалтгалтын хариу түлхүүрийг тараагаагүй, надаас өмнө аль хэдийн тараагдчихса байсан”, “Фэн шүй”, “Их талын хадагт хонгор”, “Монголын “Андерсен” Жамбын Дашдондог”, “Ү.Хүрэлбаатар: Их эе хуулийн дагуу хуралдаж шийдвэр гаргасан болохоор шинээр сонгогдсон тэргүүнээ сүүтэй угтах хэрэгтэй” зэрэг сурвалжлага, нийтлэл, ярилцлага багтсан байна.

"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН

"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас “Онцгой анхаарал шаардсан нялхсаа асрах мэдэлгүй төр буюу цаасан дээрх цэцэрлэг”, “Ц.Нямдорж: Толгойгоо тасдуулах ёстой 200 хүнд Х.Баттулга ч багтах ёстой”, “Арилжааны банкуудыг номхотгох ОУВС-гийн зорилт”, “Нийслэлд 140 гаруй оргилуур байгаа ч 10-аадхан нь ажиллаж байна”, “Насанд хүрэгчид болон хүүхдүүийн 80 гаруй хувь нь тамхиа хаях хүсэлтэй байдаг”, “Том багшийн тод шавь” гэх мэт ярилцлага, сурвалжлагыг уншаарай.

"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН

Тус сонины өнөөдрийн дугаарт “С.Ганбаатар: Олигархи, оффшор данстан, үндэстэн дамнасан корпорациас хэзээ ч мөнгө авахгүй”, “Т.Баярхүү: МАНХ-ын буурийг сахиж үлдсэн эх орончдыг цаашид ч дэмжинэ”, “Донж хаус компани зуун модны рашаанд халдлаа”, “Хар данс” зэрэг ярилцлага, нийтлэл гарчээ.

"ӨГЛӨӨНИЙ СОНИН”

Дээрх сонины өнөөдрийн дугаарт “Баян-Өлгийчүүдийг өлсгөлөн зарлахад хүргэсэн эрхмүүдэд хариуцлага тооцъё”, “Ц.Нямдорж: Толгойгоо тасдуулах ёстой 200 хүнд Х.Баттулга ч багтах ёстой”, “Манай улс хүүхдийг сонсох өдөртэй боллоо”, “Ипотекийн зээлд 120 тэрбум төгрөгийг тусгажээ”, “Дэлхийн шилдгүүд Монголд өрсөлдөнө” гэх мэт мэдээлэл багтсан байна.

Хуваалцах