Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу зургадугаар сарын 20-нд нийтлэгдсэн зарим онцлог мэдээлэлийг уншигч танаа хүргэе.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу зургадугаар сарын 20-нд нийтлэгдсэн зарим онцлог мэдээлэлийг уншигч танаа хүргэе.

"ӨНӨӨДӨР" СОНИН

Тус сонины өнөөдрийн дугаарт “Санал өгөхөөс татгалзах нь дургүй нэр дэвшигчээ дэмжиж буйгаас ялгаагүй”, “Ямар ард түмэн байна, тийм төр байна”, “Халдварт өвчин хэвлий дэх үсэд заналхийлсээр байна”, “Монголоо мэдэхгүй Монгол”, “120 мянгатын унаган жаалууд” зэрэг мэдээлэл нийтлэгджээ.

"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН

"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас “20 мянган ажлын байрны бүртгэл өнөөдөр ч үргэлжилнэ”, “Төмөр замын ачааны эргэлтийг сайжруулах их бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна”, “Махаа экспортод гаргаж, жилд 3.8 тэрбум ам.долларын ашиг олъё”, “Цахим тоглоомын газрынхныг журмын дагуу ажиллахыг шаардъя”, “Л.Ганбат: Энэ жил дахин элсэлтийн ерөнхий шалгалт авахгүй”, “Монголын урлаг дэлхийн сонорт хүрсэн Кардиффын дуу хоолой” гэх мэт ярилцлага, сурвалжлагыг уншаарай.

"ӨГЛӨӨНИЙ СОНИН"

Дээрх сонины өнөөдрийн дугаарт “Ерөнхийлөгч амладаггүй юм”, “Монгол Улсын 285 сум утасгүй интернетед холбогдлоо”, “Эвлүүлэггүй Эрдэнэт”, “Монгол төрийн босго өндөр”, “Макроны зам дасагдлаа” зэрэг мэдээлэл нийтлэгджээ.

“ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН

Тус сонинд “Сонгогчийн жагсаалт дахь бүртгэлээ сайн шалгаарай”, “Бөхчүүд наадмын бэлтгэлдээ гарлаа”, “Монголын ард түмний язгуур эрх ашгийг хэн хамгаалж чадах вэ” зэрэг мэдээлэл багтжээ.

Хуваалцах