Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн өвлийн адаг Хөхөгчин үхэр сарын шинийн 15. Өглөгт охин одтой, гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр. Буд гарагийн өдөр тутмын хэвлэлийн тоймыг хүргэе.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн өвлийн адаг Хөхөгчин үхэр сарын шинийн 15. Өглөгт охин одтой, гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр. Буд гарагийн өдөр тутмын хэвлэлийн тоймыг хүргэе.

Тоочихгүй, тоймлоно уриатай Улс төрийн тойм сонин өнөөдрийн дугаартаа тоймч Т.Урангэрэлийн “Н.Удвал сайд Х.Тэмүүжин сайдтай зодолдсон бол гоё байлаа”, тоймч Р.Сарангоогийн “МАН-ынхантай халаас нэг Г.Батхүү аль намынх вэ”, сэтгүүлч Т.Амартүвшингийн “С.Оюун: Оюутолгой компани ус ашигласны төлбөрт 4.1 тэрбум төгрөг төлнө” зэрэг улс төрийн нийтлэл, ярилцагуудаа онцолжээ.

Иргэдээ өмөөрч бичдэг Зууны мэдээ сонин сэтгүүлч Ц.Батболдын “Онцгойгийнхны онцгой өдөр”, нийтлэлч Б.Дамдин-Очирын “Бадарч Тахараас Х.Тэмүүжингийн Тахарууд хүртэл”, сэтгүүлч Ж.Цогзолмаагийн “О.Чулуунбат: Төр нь иргэн, аж ахуйн нэгж болгоноо шалгах нь буруу” зэрэг ярилцлага, нийтлэлүүдийг өнөөдрийн дугаартаа онцолсон байна.

Эрүүл сэтгүүлзүйн төлөө тууштай зогсдог Үндэсний шуудан сонин Лхагва гарагийн дугаартаа парламентийн сэтгүүлч С.Шийлэгтөмөрийн “Үгийг нь тоть шиг давтахын оронд үлгэр аваач, Ерөнхийлөгчөөс”, сэтгүүлч Ч.Гангэрэлийн “Ш.Түвдэндорж: Лондон дахь манай ЭСЯ-ны дансыг хаачихлаа. Сануулга ч байж магадгүй”, сэтгүүлч А.Анугийн “Давхар давхар дээлтэй дийлддэггүй С.Дэмбэрэл” зэрэг нийтлэл, цаг үеийн сонирхолтой ярилцлагыг сониныхоо нэгдүгээр нүүрэнд онцолжээ.

Хэн сэтгэж байна түүнд зориулдаг Өнөөдөр сонин энэ удаагийн редакцийн уулзалтанд уригдсан мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны салбарын нэр бүхий дөрвөн дарга нарыг урьж уулзсан ярилцлагаа онцолсон байна.

Зөвхөн үнэнийг эрхэмлэдэг Өдрийн сонин сэтгүүлч Ц.Баасансүрэнгийн “Тэргүүний фермер тэрбум гаруй төгрөгөөр хоёр үйлдвэр барьжээ” өдрийн сурвалжлагыг онцолсоноос гадна, сэтгүүлч Д.Нарангийн “Ерөнхийлөгч асан Н.Багабанди ZTE компанитай холбоотой юу” эрэн сурвалжилсан нийтлэлийг мөн онцолжээ.

Харин Монголын үнэн сонин парламентын сэтгүүлч Д.Мягмарсүрэнгийн “Б.Амарсанаа: Эрх баригчдын гаргаж байгаа үйлдлийг хараад үнэхээр өрөвддөг” ярилцлагыг нэгдүгээр нүүрэндээ онцолсон бол, мөн нүүрэндээ сэтгүүлч Д.Лхагва-Очирын “Ерөнхийлөгчийн зарлигаар Н.Энхбаярын байшин руу нүүх үү, үлдэх үү”, сэтгүүлч Ц.Оюунтунгалагийн “Говь-Алтайн алтанд шунасан АН-ынхны санаархал” зэрэг баримтат нийтлэлүүдийг тус тус онцолсон байна.

Өглөөний сонин өнөөдрийн дугаартаа сэтгүүлч Р.Саруулын “А.Гансүх сайд аа, гаалийн бүрдүүлэлт хийгдээгүй авто машинд олгосон улсын дугаарын учрыг олж өгөөч” баримт хөндсөн нийтлэлийг онцолжээ. Түүнчлэн сэтгүүлч Д.Энхтүвшингийн “Цагаан сар үндэсний баяр болохоос дарамт биш” асуудал дэвшүүлсэн нийтлэлийг нэгдүгээр нүүрэндээ нийтэлжээ.

Түлхүүр үг:Сонины онцлох мэдээний тойм
Хуваалцах