Сонины онцлох мэдээний тойм
Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн өвлийн адаг Хөхөгчин үхэр сарын шинийн 16. Найралт эх одтой, нэг цагаан мэнгэтэй шар хулгана өдөр. Нэг цагаан мэнгэтэй шар хулгана өдөр. Сугар гарагийн хэвлэлийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн өвлийн адаг хөхөгчин үхэр сарын шинийн 16. Найралт эх одтой, нэг цагаан мэнгэтэй шар хулгана өдөр. Нэг цагаан мэнгэтэй шар хулгана өдөр. Сугар гарагийн хэвлэлийн тоймыг хүргэж байна.
Үндэсний шуудан сонин өнөөдрийн дугаартаа парламентийн сэтгүүлч Ч.Гангэрэлийн “Сонирхлын зөрчилтэй сайд нар дээлээ тайлахгүй гэж кнопдох уу”, сэтгүүлч Д.Пүрэвсүрэнгийн “Н.Алтанхуяг: Үндэсний үйлдвэрлэгчид ээ, битгий үнэрхээрэй”, сэтгүүлч Г.Болдын “ШУТИС-ийн 15 сургуулийг найм болгохоор төлөвлөжээ” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээ мэдээллийг онцолсон байна.
Монголын үнэн сонин сэтгүүлч С.Дуламсүрэнгийн “МИ-8 нисдэг тэргийг хоёр сая ам.доллараар худалджээ”, сэтгүүлч Б.Цэцэгдэлгэрийн “Батаар сайд дагуул дээлээ чирэхийг санаархсан уу” зэрэг нийтлэл, сурвалжлагуудыг тэргүүн нүүртээ нийтэлжээ.
Улс төрийн тойм сонин тоймч Р.Сарангоогийн “Дагуул”, сэтгүүлч М.Мөнхтунгалагийн “Барилгын компаниудын залгисан ам.метрийн зөрүүг О.Магнай дарга төлнө”, сэтгүүлч Т.Амартүвшины “Н.Гантөмөр: Метро улсын үйлдвэрийн газар байгуулна” зэрэг ярилцлага, сурвалжлага, нийтлэлийг өнөөдрийн дугаарынхаа тэргүүн нүүрт онцолсон байна.
Зууны мэдээ сонин сэтгүүлч Д.Болорын “Нийслэлд дөрвөн тойргийн шүүх ажиллана” баримтат, тайлбар нийтлэлийг дугаартаа онцолсон бөгөөд МУИС-ийн багш, доктор С.Авирмэдийн “Нээлттэй хуралдаанд хэлж чадаагүй үг”-ийг бүрэн эхээр нь онцлон хүргэжээ.
Өдрийн сонин парламентийн сэтгүүлч М.Мөнх, Э.Энх нарын “Цагдаагийн албаны багц хууль батлагдлаа” нийтлэлийг, мөн сэтгүүлч Ц.Баасансүрэнгийн “Говийн баялгийг ашиглахад усаар дутах зовонгүй болох нь” асуудал хөндсөн нийтлэлийг тус тус онцолсон байна.
Өнөөдөр сонин ээлжит дуулиант цувралаараа эрэн сурвалжлах сэтгүүлч Г.Равжаагийн “АТГ-ынхан Батлан хамгаалах яаманд бугшсан идээг шахаж эхлэв” нийтлэлээр тус яамны дээгүүр албанд ажиллаж байсан хүмүүсийг баривчиласан тухай баримтыг тэргүүн нүүртээ онцолжээ. Түүнчлэн сэтгүүлч Д.Отгонжаргалын “Урагшилдаггүй төмөр замд УИХ анхаарах уу” асуудал хөндсөн нийтлэлийг байнгын сэдвээрээ хөндсөн байна. Мөн нүүрт сэтгүүлч Т.Энхбатын “Эрдэнэс МГЛ-ын дэд захирал Г.Тэмүүлэнг ажлаас нь чөлөөлөх бололтой” мэдээг хөнджээ.
Өглөөний сонингийн эрэн сурвалжлах сэтгүүлч Р.Саруул хэргийн мөрөөр оржээ. Тэрээр “Моннис Моторст олон нийт эргэлзэж эхэллээ” нийтлэлээрээ тус компани ЗГХЭГ, ССАЖЯ, МҮОНТ, Хотын захиргаа, Төрийн тусгай үйлчилгээний авто бааз зэрэг төрийн байгууллагуудад машинуудаа шахдаг байсан тухай баримтыг хөндөж өнөөдрийн тэргүүн нүүртээ онцолжээ. Мөн “Өгөөмөр захын чингэлэгүүдийг нүүлгэснээр замын ачаалал буурна” мэдээ мэдээллийг онцолсон байна.
Эцэст нь өдөр тутмын хэвлэлүүд маргаашнаас бүх нутгаар эрс хүйтэрч эхлэх тухай цаг агаарын сэрэмжлүүлэх мэдээг тэргүүн нүүртээ онцолжээ.


















