Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Сонины онцлох мэдээний тойм

Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн өвлийн адаг Хөхөгчин үхэр сарын шинийн 19. Бага морь одтой, долоон улаан мэнгэтэй цагаагчин туулай өдөр. Сумъяа гарагийн өдөр тутмын хэвлэлийн тоймыг хүргэе.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн өвлийн адаг Хөхөгчин үхэр сарын шинийн 19. Бага морь одтой, долоон улаан мэнгэтэй цагаагчин туулай өдөр. Сумъяа гарагийн өдөр тутмын хэвлэлийн тоймыг хүргэе.

Үндэсний шуудан сонин Даваа гарагийн дугаартаа парламентийн сурвалжлагч С.Шийлэгтөмөрийн “УИХ-д суудалгүй намыг татан буулгах, суудалтайг нь байргүй болгохоор ярьж эхэлжээ”, сурвалжлагч Г.Болдын “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдлийн захирал Л.Ариунболдыг суллажээ”, “Ерөнхийлөгч Швейцарийг зорилоо”, сурвалжлагч Г.Улсболдын “Тахарын Ерөнхий Газрын дарга Ц.Азбаяр гэж хэн бэ?” зэрэг улс төрийн асуудал хөндсөн нийтлэл, цаг үеийн мэдээ мэдээллийг хөнджээ.

Өдрийн сонин сурвалжлагч Л.Мөнхтөр, гэрэл зургийн сурвалжлагч Ц.Мягмарсүрэн нарын томилолтоор ажилласан “Малчин Б.Доржсүрэнгийнд сар шинийн боов хийж өнжлөө” сурвалжлага, сурвалжлагч Я.Мөнгөнцэцэгийн “Д.Дорлигжав: Монголын хууль тогтоох практикт байгаагүй юм болоод байна шүү дээ” зэрэг ярилцлага зэргийг өнөөдрийн дугаарт онцолсон байна.

Зууны мэдээ сонин өнөөдрийн дугаартаа сурвалжлагч Ж.Цогзолмаагийн “Монгол хүн мөнгөтэй байж болохгүй” нийтлэлийг хөндөх сэдвээрээ онцолсон бол мөн томилолтоор ажилласан сурвалжлагчдын “Орхон хонийг авч үлдсэн Б.Төмөрбаатарынх” сурвалжлага зэргийг амьдралын тойрог булангаараа онцолжээ.

Улс төрийн тойм сонин сэтгүүлч Л.Баасандэмбэрэлийн “Иргэд танилцуулга дээр л үндэслэж шийдвэр гаргажээ”, тоймч Т.Урангэрэлийн “Б.Жаргалсайхан: Манай намынхан даргыг нь өмөөрч байсныг АН-ынхан мартчихаж”, сэтгүүлч Д.Мягмардоржийн “Нийслэл өргөөгийн балгаар архивынхан зутарч байна”, сэтгүүлч Б.Мишээлийн “Их наран улсын сүүлчийн самурай” зэрэг улс төрийн нийтлэл, сонирхолтой ярилцлага, мэдээ мэдээллийг сониныхоо тэргүүн нүүрэнд онцолсон байна.

Өглөөний сонин сурвалжлагч Б.Төрбатын “Нөгөө золигийн хүүхэд согтуу ороод ирэх вий...” гэж айсаар зүрхний өвчтэй болжээ, сурвалжлагч Д.Түвшингийн “Нүүрсэнд нүүрлэсэн гамшиг” зэрэг сурвалжлага, нийтлэлийг өнөөдрийн дугаарынхаа тэргүүн нүүрэнд онцолжээ.

Монголын үнэн сонин Даваа гарагийн дугаартаа парламентийн сурвалжлагч Д.Мягмарсүрэнгийн “Л.Энх-Амгалан: Цалин, тэтгэврийн тогтолцоог цогцоор нь шинэчлэх цаг болсон”, сурвалжлагч М.Өнөржаргалийн “Шинэчлэлийн Засгийн Газрын шоу замчдын эгдүүг хүргэжээ”, сурвалжлагч Д.Ганбаатарын давхар дээлээ тайлья хүрээнд “Д.Ганхуягийн татсан стоп кран хөрөнгө оруулагчдыг хөдөлгөх шинжгүй” зэрэг улс төр, цаг үеийн ярилцлага, нийтлэлийг тэргүүн нүүрэндээ онцолсон байна.

Түлхүүр үг:Сонины онцлох мэдээний тойм
Хуваалцах