Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу энэ сарын 24-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна. “Өнөөдөр” сонинд хэвлэгдсэн Б.Лхагвасүрэн: “Агуу их хойч үе ирэхийн цагт би тэдэнд тоогдохгүй гэдэгтээ бат итгэдэг хүн” Н.Мөнхбат: "“Самурай” бондын хүү олон улсын жишигт нийцсэн" гэсэн ярил

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу энэ сарын 24-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өнөөдөр” сонинд хэвлэгдсэн Б.Лхагвасүрэн: “Агуу их хойч үе ирэхийн цагт би тэдэнд тоогдохгүй гэдэгтээ бат итгэдэг хүн” Н.Мөнхбат: “Самурай” бондын хүү олон улсын жишигт нийцсэн гэсэн ярилцлага, мөн "Авах эзэн, хаях савгүй автобус", "Бүх цэцэрлэгийг хүүхдэд ээлтэй болгоно" гэсэн нийтлэлүүдийг онцлож байна.

Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас та “Дэлгэр суманд алт гарч, аймаг аймгийн нинжа нар цугларчээ”, “Сар шинээр хүний алга дээш харуулахад бэлэгний их бага нь ялгаагүй”, "Өдрийн сонин”-ы шилдэг бичлэгийн эзэд тодорлоо", "Н.Гантулга: “Болор цом бол” монгол түмний оюуны их баяр юм" зэрэг сонирхолтой ярилцлага, мэдээ мэдээллийг уншиж болох юм.

“Монголын үнэн” сонинд "Ерөнхий сайд: Улаанбаатарын утааны буруутан нь гал түлж чаддаггүй иргэд", "Э.Цацрал: Шилдэг уран нугараачдын нэг болохыг хичээсэн" зэрэг ярилцлага, "Яруу найрагчид Арвай хээр хотыг зорив" зэрэг мэдээллүүд хэвлэгджээ.

Үндэсний шуудан” сонинд "Р.Гончигдорж: Хууль гаргаад л засгийг огцруулдаг байж таарахгүй", "Тэргүүлэгч орнууд алтны нөөцийнхөө 50-иас дээш хувийг төв банкиндаа байршуулжээ", "Ерөнхийлөгч усны асуудлаарх хуралдаанд оролцож үг хэллээ", "С.Чинзориг: Малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулна" зэрэг нийтлэл, ярилцлагыг онцлож байна.

“Улс төрийн тойм” сонины өнөөдрийн дугаарын "О.Чулуунбат: Дотоодын банк нь иргэдээ сэжиглээд эхэлбэл монголд мөнгө орж ирэхээ болино" гэсэн ярилцлагыг онцлож байна.

Өглөөний сонин” сонины эхний нүүрт "Д.Амарсайханы холбогдсон хэрэг нууцын зэрэглэлтэй юу", "С.Авирмэд: Уул уурхайн салбарын өмнөх 20 жилийн алдаа хойшид ч давтагдах нь" ярилцлага, "Хамгийн олон хөрштэй Хятад улс хөршийн бодлогоо шинэчилжээ" зэрэг сонирхолтой мэдээллүүд байна.

Хуваалцах