Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу хоёрдугаар сарын 19-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу хоёрдугаар сарын 19-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Д.Баяндүүрэн: УИХ-ын 42 дугаар тойрогт 29 нам оролцох боломжтой”, “Хорин мянган хүнийг сэжигтэй хүнс хэрэглэхэд хүргэсэн НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун огцрох ёстой”, “Н.Очирбат: Амьдралын баталгаагаа алдсан надад хүнд байна” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас ““Дөмөн”-г жаранд өртөөлсөн дөмгөрхөн заяа”, “Бүрэн эрхээ бүлэггүйгээр дуусгах АН-ынханд бүү найд”, “Элдэвтэй хөршийн “эрх” зангаас салцгаая” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Татварын багц хуулийг задлахгүй, батлахыг зөвлөв”, ““Скай резорт” Богд ууланд 131.8 га биш 200 га газрыг төлбөргүй ашиглаж байна”, “40 хүртлээ барилдсан бол сайхан байлаа” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















