Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу хоёрдугаар сарын 25-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу хоёрдугаар сарын 25-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Н.Баатаржав: Дэлхийн улсууд халаалт, үйлдвэрлэл, автомашинаас ялгарч буй хорт утааны асуудлаа зөвхөн хийн түлшээр шийдсэн”, “Мэргэжилдээ үнэнч Ц.Нямаа гуайнх”, “Манай зарим яам, агентлаг түрүүчээсээ ШХАБ-д элсээд эхэлсэн бололтой” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас ““УИХ-ын дарга” У.Хүрэлсүх ба ШХАБ-аас Хэнтийн сонгууль хүртэлх улс төр”, “Ажиллагсдын эрхийг боомилсон Хөдөлмөрийн тухай хууль батлагдах уу”, “Э.Орчлон: Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих хамгийн чухал үе нь одоо” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Японы театрт “дүүлэх” монгол балетчин”, “Ж.Ган-Эрдэнэ: Хиймэл оюун ухааны тусламжтайгаар боловсролын чанарыг сайжруулна”, “Хүнийг дээдлэх Үндсэн хуулийн үзэл бол өмгөөлөгчдийг эрх зүйн байдлыг тогтоох эх санаа мөн” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Хуваалцах