Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу хоёрдугаар сарын 27-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу хоёрдугаар сарын 27-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Б.Лхагважав: Танхимын ерөнхийлөгчийн хувьд бизнес эрхлэгчдэдээ эдийн засгийн эрх чөлөөг олгож чадсан”, “100 жилийн өмнө Монгол төрийг устгасан гашуун сургамж”, “Очирхүүгийн Жаргалсайхан: Бавуугийн Лхагвасүрэн гуай намайг “Япон соёлын жинчин” гэж батлан даасан” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “1000 малтайг нь бус 1000 хүнтэйг нь өргөмжилье”, “Боловсон донтогчдын “довтолгоо” айсуй”, “Итгэлцэлд үндэслэсэн гэрээ баримт болохгүй” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Хорин онд хотоос арчигдана гэдгээ зарласан “сонгууль””, “О.Амартүвшин. Хувийн хэвшил хүчтэй байх нөхцөлийг танхим бүрдүүлэх ёстой”, “Ц.Амгаланбаяр чөлөөлөгдөж биш халагдаж явахаар боллоо” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Хуваалцах