Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу гуравдугаар сарын 4-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу гуравдугаар сарын 4-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Кубад Элчин сайдаар сууж байсан, шинжлэх ухааны доктор Цэдэндамбын Батбаярынд өнжлөө”, “Хувийн хэвшлийн оролцоогүйгээр Улаанбаатарыг хөгжүүлчихнэ гэж бодож суугаа дарга нар байвал яг одоо гэртээ харь”, “Ц.Нямдорж, Н.Энхболд гэх хоёр өвөөгийн ач нараа эрхлүүлж жаргах цаг болжээ” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Н.Сувд: Ээжийг баярлуулна, санаанд нь хүрнэ гэдэг хэцүү”, “Дэггүй парламентыг дэгэнд оруулах ээлжит бус чуулган”, “Д.Баярмагнай: Өндөр албан тушаалтнууд хэргийн шалгалтад нөлөөлөх боллоо” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Хошой аварга малчин Ховдын хоёр Насаагийнх”, “Б.Авид: Нүүрсний нөөцөө түшиглээд химийн аж үйлдвэрийг хөгжүүлье”, ““Салхит”-ын тусгай ажиллагааг “Эрдэнэт” дээр давтах уу” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Хуваалцах