Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу гуравдугаар сарын 13-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу гуравдугаар сарын 13-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас “Экологийн системийг хамгаалах чиглэлд Япон улсаас буцалтгүй тусламж олголоо”, “С.Амарсайхан: Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх авто замын ажил дөрөвдүгээр сарын 1-нд эхэлнэ”, “Д.Жигжиднямаа: УБТЗ ХНН-ийг 2020 оны сүүлээр 34 сая тонн ачаа зөөх хүчин чадалтай болгоно” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Тусгай сан “хандивын авдар” шиг байх учиргүй”, “О.Машбат: Засгийн газрыг тогтвортой ажиллуулаагүйн төлөө УИХ хариуцлага хүлээхгүй байна”, “Х.Хадхүү: Шаазангийн үйлдвэрээ бид өөрсдөө л дампууруулсан” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Ч.Хүрэлбаатарын хар хууль батлагдвал...”, “Б.Баяртбилэг: Бизнесийн зээлийн эрэлт нэмэгдэх хандлагатай байна”, “Түүхийн дурсгалтайгаа “байлдсан” монгол цэргийн музей” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















