Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу гуравдугаар сарын 20-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу гуравдугаар сарын 20-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас “С.Баярцогт: Швейцарийн тал ямар ч шударга улстөрчийн хүссэн зоргоор материал гаргаж өгдөггүй”, ““Хяналтын төв”-ийн нэг өдөр”, “О.Баасанхүү туршлага судлахын тулд айлчлалд оролцсон, өөрөө гүйж яваагүй”, “Т.Аюурсайхан: Б.Пүрэвдорж, О.Баасанхүү нар айлчлалын бүрэлдэхүүнд ямар ч үүрэггүй яваад ирсэн” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Хонхорынхноор тогтохгүй, хотынхонд заналхийлсэн аккумляторын шингэний аюул”, “Д.Ламжав: УИХ хоёр муу зүйлд тулаад, аль бага хортойг нь сонгохоос өөр гарцгүй болсон нь Үндсэн хуулийн өөрчлөлт” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт ““Нэхүүл”-ийн удам, “Хэвтүүл”-ийн угсаа”, “Э.Уранчимэг: Бид 300 ширхэг гурван өрөө байр авах мөнгөөр үсээ угааж байна”, “Эх орон ба их өр” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















