Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу гуравдугаар сарын 25-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу гуравдугаар сарын 25-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт ““Алдар”-ын А.Гантулга гавьяатын нэг өдөр”, “Н.Энхбаяр: Би бусдаасаа ялгаатай нь гаж тогтолцоог олж харчихаад байна. Засах гарцыг нь олж харлаа”, “С.Зоригийг алсан гэх хоёр хүний өмнөөс Ц.Нямдорж л ганцаараа тонголзоод гүйгээд байх юм” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “С.Зоригийг егүүтгэсэн “хэрэгтнүүдийг” золигт гаргах гэсэн ажлын хэсгийнхнээс мөрдлөгөө эхлэв бололтой”, “Хэвтэртээ “хатсан” нулимс”, “З.Энхболд: Өрсөлдөгчид тендерийн материалтай танилцах боломжтой” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Байгалийн тансаг жимсийг хүлэмжинд нутагшуулсан Ц.Баяр”, “Д.Ганболд: Уртын дуунд гүн санаа бий гэдгийг тайлбарлах сурах бичиг ч алга”, “Эрдэнэсийн арал-1” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















