Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу гуравдугаар сарын 29-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу гуравдугаар сарын 29-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийнсонин”-ы өнөөдрийн дугаарт “Ж.Бямбадорж: Эрүүдэн шүүж байгааг нь мэдсэн ч нууцын зэрэглэлтэй хэргийн талаар олонд дэлгэх эрх бидэнд байдаггүй”, “З.Энхболд: Муу нэртэй хүмүүсээсээ шүүх, прокурор, АТГ салахгүй бол нийт системийг чинь хэнд ч хэрэггүй болгож байна”, “Дарга нарынхаа бидэндээ үзүүлэхээр бэлдсэн эрүүдэн шүүлтийн бичлэг дээр юу гарах бол гэхээс нойр хүрдэггүй ээ” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Эцэг, эхийг хариуцлагаас мулталсан Гэр бүлийн тухай хууль”, “Г.Одонтуяа: Элдэв брэндэд гар татдаггүй мөртлөө эрүүл мэндээсээ мөнгө харамладаг хүмүүсийг ойлгодоггүй”, “С.В.Судзиловский: Ийм гоё ажлаас уйдах хүн байх уу” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “ХЭҮК-ийн 17 удаагийн илтгэлийг анхаарч үзсэн бол...”, “Ж.Сэнгэдорж: Монголын кино урлаг 20 жилийн дараа өндөрлөгт хүрнэ”, ““Цөм” хөтөлбөрийг ингэж “хөдөлгөнө”” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















