Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Өдрийн сонин өнөөдрийн дугаартаа УИХ-ын дарга “Аль ч нам гарсан зайлшгүй биелүүлдэг хөгжлийн стратегитай болох ёстой” ярилцлага, “Сочи-2014”-ийн нээлтийн талаарх мэдээллүүд онцлогдсон байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Өдрийн сонин өнөөдрийн дугаартаа УИХ-ын дарга “Аль ч нам гарсан зайлшгүй биелүүлдэг хөгжлийн стратегитай болох ёстой” ярилцлага, “Сочи-2014”-ийн нээлтийн талаарх мэдээллүүд онцлогдсон байна.

Мөн энэ удаагийн дугаараас нийтлэлч Ц.Баасансүрэнгийн “Төрийн албаныхан уул уурхайн тусгай зөвшөөрлүүд дээр ингэж ажилладаг гэнэ”, Монгол Улсын тод манлай уяач хэмээх эрхэм алдраар энгэрээ мялаагаад байгаа Завхан аймгийн Цэцэн-Уул сумын уугуул Б.Содномцогийнд зочилсон сурвалжлага, ярилцлагуудыг унших боломжтой.

Өнөөдөр сонин “Таван цагариг”-ийн тусгай сурвалжлагч Р.Манлайн бэлтгэсэн “Хар далайн эрэгт цагаан олимп эхэллээ”, Н.Нацагням “Хийх юмаа дуусаад хурдан тэтгэвэрт гарна. Тэгээд хөлбөмбөг тоглоно” ярилцлага, сурвалжлагуудыг өнөөдрийн дугаартаа онцлон нийтэлжээ.

Монголын үнэн сонин “П.Алтангэрэл Б.Хурцын сануулгыг үл тоожээ”, “Суудал бөглөсөн дэд сайд”, “Л.Гансүхийн хамсаатнуудад эрүүгийн хэрэг үүсгэлээ” зэрэг мэдээ, сурвалжлагуудыг онцлон нийтэлсэн байна.

Өглөөний сонин “Тэнгри холдингийн босс Х.Анхбаярыг ямар хэргээр хорив”, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Ил ярьж байгаа нь Д.Дорлигжав болохоос хүчний байгууллагууд Х.Тэмүүжиний шинэчлэл гээчид дургүй байгаа”, “Сочигийн өвлийн олимпийн эргэн тойронд” зэрэг мэдээ мэдээллийг онцолжээ.

Үндэсний шуудан сонин өнөөдрийн дугаартаа сэтгүүлч Г.Улсболдын “Мартамхай хүмүүсийг Төр уучилдаг” нийтлэл, “Соёл, спорт, аялал жуулчлалын яам Дорнодынхноор дүүрчээ” сурвалжлагыг онцолсон байна.

Зууны мэдээ сонин өнөөдрийн дугаартаа сэтгүүлч Б.Дамдин-Очирын “Т.Бадамжунайн будлианыг шалгах цөстэй аавын хүү алга уу” нийтлэл, “Амьдралын тойрог” булангийн зочин Энхтуяагийн “Бидний ажилд хамгийн чухал нь урмын үг” ярилцлагыг онцлон нийтэлжээ.

Мөн Иргэний хөдөлгөөний намын дэд дарга Ж.Занаа “Юугаа ч мэдэхгүй амьтад миний байгуулсан намыг ардчилалтай нь хамт гутаалаа” ярилцлагыг сэтгүүлч Ч.Үл-Олдох хийсэн байна.

Түлхүүр үг:Сонины онцлох мэдээний тойм
Хуваалцах