Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 04-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 04-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Д.Дамба-Очир: Шүүх хүчний байгууллагуудыг цэгцлэх хамгийн боломжтой хувилбар энэ байсан”, “Ойлголтын зөрөө”, “Б.Баярсайхан: Салбарын төлөө төр засаг ч багш нар ч бүгд нэг зүгт зорилготой харж байна” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Т.Хүрэлбат: Дүүг минь ажилдаа явж байхад нь тагнуулынхан гудамжнаас хулгайлсан”, “Гарвалиар нь бус, сэтгэлээр нь хэмжье”, “Чанаргүй барилгын төлөөс”, “Загас барихыг түр хугацаагаар хориглолоо”, “Э.Тэмүүлэн: Аваргын төлөөх барилдаан дуустал ээж сүүнийхээ дээжийг өргөсөн гэнэ лээ” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Эмээлт захад кг ноолуур 120-135 мяган төгрөгний үнэтэй байна”, “Ноёд урваж, “нохой”-нууд шарвасан 1000 хоног:АН”, “Нялх халгаатай хуушуур ядаргаа тайлах увидастай” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Улс төрийн нам, эвсэл хандвилагчдынхаа барьцаанд байдаг нь тогтоогджээ”, “АН-ын лидерүүдийн зодоон намаа задлахдаа тулжээ”, “Шинээр ЖДҮ-д холбогдсон гэх гишүүд юу хэлэв”, “Шинэ пеле Килиан Мбаппе” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.


















