Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 10-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 10-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийнсонин”-ы өнөөдрийн дугаарт “Ман төр барих бүрдээ арбитраар дамжуулж Монголыг цөлмөж байна”, “Ё.Баатарбилэг: Олимпиад зохиохгүй байх нь хүүхдийн голлох хичээлүүддээ өсч, дэвжихэд сөргөөр нөлөөлөхгүй”, “Зөв хүмүүсээ дэмжих нь электорат хөдөлгөөний тэргүүн зорилго” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Хүнд жинтэй, хүндэдсэн агуулгатай сурах бичиг”, “440 герц буву “үхлийн давтамж”-аас татгалзах шалтгаан”, “Н.Батбаяр: Солонгосын лигт тоглох мөрөөдлөө биелүүлэхийн тулд иргэншлээ сольсон” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Томилогдоод хоёр сар ч болоогүй хотын дарга огцруулах эсэргүүцэлтэй тулав”, “Ё.Баатарбилэг: Төлбөртэй бүртгээд хүүхдийг сонгодог, үүнийг зогсооно”, “Л.Байгалмаа: Багш нарын хандлагыг өөрчлөх л хамгийн чухал” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Хуваалцах