Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 15-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 15-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийнсонин”-ы өнөөдрийн дугаарт “Монголын гидрогеологичдоос анх удаа загварчлалын аргыг нэвтрүүлсэн Н.Жадамбаагийнх”, “Ц.Гарамжав: Рио Тинто хөгжиж буй орны эрх ашгийг харгалзан үзэж, гэрээ хэлэлцээрийнхээ нөхцөлийг сайжруулаасай”, “Үсчээд л байдаг, үр дүн нь ямар байна вэ?!” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Хүүхдийн шүд үнэгүй эмчилнэ хэмээх “шоу””, “Р.Раш: Төр бол гэрийн тооно, улс төрийн нам багана нь юм”, “Жижиг дампуурал” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Дэлхийн эмч Оргойн Сэргэлэн”, “Ч.Лодойравсал: Аливааг эхлүүлдэг ч тууштай байх тал дээр монголчууд алддаг”, “Амьдралыг өөрөөр эрхшээгч Хэнтийн Л.Нямаа” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.
“Өглөөнийсонин”-ы өнөөдрийн дугаарт ““Жаст”-ын Ш.Батхүүгийн төрд хураалгасан хөрөнгө хаана байна вэ”, “Мэгшиж буй Тосон бумба-2”, “Гоодой аманд түймэр гарч, 10 гаруй айлын эд хөрөнгө хайллаа” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.


















