Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 16-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 16-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийнсонин”-ы өнөөдрийн дугаарт “Инфляци буурчээ”, “Л.Оюун-Эрдэнэ: Нийтийн хэлэлцүүлгийг хийснээр прокурорын хараат бус байдлыг бага ч гэсэн дээшлүүлнэ”, “Л.Оюун: “Капитал”-ын дампуурлын ард хэн нэгний ашиг сонирхол байгаа гэх хардлагыг төрүүлээд байна”, “Цэргийн коммунизм, Венесуэлийн социализм юу нь ч байсан дүүрч, төмөр замаа л хөдөлгөөсэй” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас ““Эцэг хууль”-ийг өөрчлөх найдвар алсарч, эргэлзээ томорсоор, “Х.Энхжаргал: Гурван үеэрээ эрчим хүчний салбарт хүчин зүтгэж байна”, “Б.Сувд: Дуугарч чадахгүй болтлоо далайн ус залгисныхаа дараа Монгол руугаа буцъя гэж бодсон” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Прокуроруудын араас Элчин сайд нарын томилгоо орж ирнэ”, “Бид эх түүхийнхээ эзэд нь”, “Буцах зардлаа оролцох тэмцээнээсээ олно гээд явж байлаа” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Өглөөнийсонин”-ы өнөөдрийн дугаарт ““Капитал” банк оюутнуудын төлбөр зургаан тэрбум төгрөгийг бас авчихаж”, “Тосон бумбын ирээдүй-3”, “С.Эрдэнэболд: ЖДҮ их хурлыг тараах хангалттай шалтгаан мөн” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.

Хуваалцах